
Америкчууд Иракт
халдлага хийх үед тус улсын
удирдагч асан Саддам
Хусейны ажлын өрөөнөөс
алдагдсан сэлмийг Вашингтон
нутаг буцаахаар болжээ.
Энэхүү албан ёсны үйл
ажиллагаа өнгөрөгч даваа
гаригт Вашингтон дахь
Иракийн Элчин сайд Лукман
Фейлигийн албан өргөөнд
болсон байна. Уг сэлмийг
өнгөрсөн оны нэгдүгээр сард
АНУ-ын Манчестер хотын
нэгэн дуудлага худалдаанаас
олж илрүүлсэн гэдэг. Дуудлага
худалдааны “Amoskeag”
компани уг сэлмийг 15
мянган ам.доллараар
худалдаад амжсан байсан
юм. Тэд 2011 онд нэгэн
америк цэргээс худалдаж
авснаа ч тайлбарласан байна.
Гэтэл тэрбээр уг сэлмийг
дурсгалын зүйл болгон
хадгалах зөвшөөрөлтэйгээр
авсан, АНУ-ын Засгийн газар
энд ямар ч хамаагүй гэж
мэдүүлж байжээ. АНУ-ын
Ёс заншил,цагаачлал эрхэлсэн
цагдаагийн албаныхны
тодруулснаар, уг сэлмийг
хууль бусаар АНУ-д авчирсан
нь тогтоогджээ. Сэлэм 1.1
метрийн урттай, цэвэр алтаар
хийгдсэн аж. Ер нь сүүлийн
үед АНУ-ын эрх мэдэлтнүүд
Иракийн дайны үеэр бусдад
олзлогдон хууль бусаар хил
давсан олон үнэт зүйлс,
соёлын өвийг тус улсын
Засгийн газарт буцаан өгч
байгаа билээ.
Сэтгэгдэл (3)
ҮҮҮҮҮҮҮҮҮҮ (202.179.13.226)
ЮУНЫХ НЬ ГАНЦ СЭЛЭМ ЁСТОЙ Л ЦУСЫГ НЬ СОРСОНДОО МУУСАЙН БЯСААНУУД
123 (202.179.20.244)
gustsan bjiigad barigdaa sh
Зочин (202.131.225.254)
Өмхий америкууд хаа байна иракид байгаа цөмийн ***** тэнд байгаа олон хүнийг дайн тулааны хөлд үргэдэж нөгөө ардчилал шудрага ёс жинхэнэ худлаа гарууд гэдгээ өөрсдөө нотлож байна даа