Ганц долларын үнэтэй байшинг авах хүн олдохгүй байна

Америкийн Детройт хотод нэг доллараар байшин зарах гэнэ. Гэхдээ тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дамжуулж буйгаар хэдий ганцхан доллар ч гэлээ ийм үнээр тус байшинг худалдан авах хүн олдохгүй байгаа гэнэ. Эндэхийн ихэнхи байшин банкны барьцаанд байгаа бөгөөд эзэд нь өрөндөө байшингаа өгөөд алга болцгоочихжээ.

Харин одоо банк ямар ч үнэ хүрэхгүй эдгээр байшингийн төлөө татвар төлөхгүйн тулд аль болох хурдан зарахыг хичээж байгаа юм байна. Учир нь Детройт хотод үл хөдлөх хөрөнгийн татвар улсдаа өндөрт тооцогддог байна. АНУ-ын автомашин үйлдвэрлэлийн Детройт хот 40 жилийн өмнөөс эдийн засгийн уналтад орсон. Мэдээж энэ нь автомашины үйлдвэрлэл буурсантай холбоотой.

Детройт хотын төсвийн алдагдал 380 сая гаруй долларт хүрээд байгаа бөгөөд нийт өр 17-20 тэрбум доллараар хэмжигдэж байгаа юм. Долдугаар сарын дундууо тус хотын эрх баригчид шүүхэд хандан нэгэн цагт АНУ-ын нүүр царай болж байсан автомашин үйлдвэрлэлийн хотыг дампуурсан болохыг хүлээн зөвшөөрөх хүсэлтийг тавьсан билээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (118.40.134.83)

    2013-07-31

    Bat-uul darga Usa yavj sudlaval yasiin.Mgld avchirch ugsarval.kkk