Сирид НҮБ-ын шинжээчид ажиллана

Дамаск өчигдөр сөрөг хүчний дайчдын химийн зэвсэг хэрэглэсэн байж болох гурван бүс нутагт НҮБ-ын байцаагчдын багийг оруулах зөвшөөрөл олгосон байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны мэдээлснээр шинжээчид Алеппо мужаас холгүй орших Хан Ассал тосгонд судалгаа хийхээр төлөвлөж байгаа гээд харин үлдсэн хоёр объектын нэрийг дурдсангүй. “ВВС” агентлагийн мэдээлснээр Хан Ассал тосгонд гуравдугаар сарын 19-нд химийн зэвсэг ашигласны уршгаар багаар бодоход 30 хүн амиа алдсан аж.

Засгийн газрын цэргүүд болон сөрөг хүчнийхэн бие биенээ буруутгаж байгаа ч Олон улсын нийгэмлэг чухам хэн нь буруутан бэ гэдгийг хараахан баталж чадаагүй байгаа юм. Өмнө нь Сирийн зөрчилдөөний нэг хэсэг болох химийн зэвсэг ашигласан тухай баримтад мөрдлөг явуулах арга хэмжээнд оролцсон ОХУ-ын мэргэжилтнүүд Алеппо мужид үйлдвэрийн бус заринтай зэвсэг ашигласан хэмээн тогтоосон юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)