Хамгийн урт модон гүүр эвдэрчээ

Таиландын Сангклабури хотод дэлхийн хамгийн урт модон гүүрнүүдийн нэг байдаг. Гэвч олон хоног үргэлжилсэн борооны улмаас уг гүүр эвдэрч сүйдсэн байна. Тус хотын хамгийн гайхамшигт байгууламж байсан уг гүүр нурах үед золоор гэмтэж бэртсэн хүн гараагүй аж. Гүүрэн дээгүүр унаатай явахыг эртнээс хориглосон агаад хотын уугуул иргэд өндөр настайг нь мэдэх тул болгоомжлон ойртдоггүй байж. Харин гаднын жуулчид л уг гүүрийг сонирхон байнга зорчдог байжээ. Цаг агаарын таагүй байдлын улмаас гүүр нурах үед хэн ч байгаагүй нь аз болсон тухай орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд дамжуулжээ. Энэхүү гүүр нь 850 метрийн урттай агаад Сангклабури орчим аж төрж байсан Мон омгынхон анх босгож байсан гэгддэг бөгөөд хэзээ гэдэг нь тодорхойгүй байдаг аж.
Сэтгэгдэл (0)