Эмч нар, нисэх буудлын ажилчид ажил хаялаа
- 2013-08-02
- Дэлхий
- 0
Өмнөд Америкийн Бразиль улсад эмч, нисэх буудлын ажилтнууд ажил хаялт зохион байгуулж, жагсаад байна. Үүнээс болж тус улсад 60 гаруй чиглэлд нислэг саатаад байгаа аж. Агаарын тээврийн компанийн ажилтнууд цалингаа 16 хувиар нэмэхийг шаардаж байгаа юм байна.Түүнчлэн эмч нар Бразилийн алслагдсан бүс нутгуудад гадаадаас эмч мэргэжилтнүүд урьж ажилуулахын эсрэг байр суурьтай байгаагаа ажил хаялтаар илэрхийлсэн байна. Тэдний үзэж буйгаар энэ нь эмнэлгийн үйлчилгээний чанарыг муутгах гэнэ.
Эсэргүүцлийн жагсаал Бразилийн илүү хөгжингүй тос хотууд болох Сан-Паулу, Рио-де-Жанейро болон нийслэл хотод өрнөж байгаа аж. Жагсагчид Рио-де-Жанейро хот дахь Хууль тогтоох байгууллагын байрыг эзлэн авахыг оролдсон байна. Энэ үед цагдаа нар нулимс асгаруулах хий, дуут бөмбөг ашиглаж, тэднийг зогсоожээ.

Сэтгэгдэл (0)