Израйль, Палестины талууд энхийн хэлэлцээр хийнэ
- 2013-08-02
- Дэлхий
- 0
АНУ-ын Вашингтон хотноо Ойрхи дорнодын энх тайвны хэлэлцээр уулзалтын эхний шат амжилттай явагдлаа. Энэхүү уулзалтанд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Палестины төлөөлөгчдийн ахлагч Саеб Ерекат, Израйлийн хууль зүйн сайд Ципи Ливни нар оролцсон бөгөөд дараа нь хэвлэлийн хурал хийлгэж, хоёр долоо хоногийн дотор дахин уулзаж ярилцахаар товлосноо мэдэгдсэн байна.АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн уйгагүй хүчин чармайлтын үр дүнд Ойрхи Дорнодын энх тайвны яриа хэлэлцээрийг дахин эхлүүлж байгаа. Талуудын хувьд энэхүү яриа хэлэлцээр эхэлснээс хойш есөн сарын дотор энхийн гэрээг байгуулах зорилтыг тавин ажиллаж байна. Мөн Ойрхи Дорнодын энхийн хэлэлцээрт оролцогч талууд нь ойрын хоёр долоо хоногт багтаан дахин уулзаж ярилцахаар тохиролцжээ.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн хэлснээр Израйль, Палестины талууд нь тогтвортой, үр дүнтэй яриа хэлэлцээрийг цаашид үргэлжлүүлж, зөрчилдөөнтэй асуудлуудаа шийдвэрлэхэд идэвх санаачлагатай ажиллахаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл (0)