Өмнөдийн мэдээлэлд нэвтрэх боломж өгсөн этгээдийг баривчиллаа
- 2013-08-02
- Дэлхий
- 0
Өмнөд Солонгосын нэгэн IT байгууллагын захирлыг тус улсын ТЕГ-аас саатуулсан байна. Учир нь өөрийн байгууллагын нэр дээр авсан интернэт серверийг Хятад улсад байх Хойд Солонгосын хакерчид гэгдэх этгээдүүдэд дамжуулан өгчээ. Улмаар хакерчид серверийн тусламжтайгаар Өмнөд Солонгос улсын иргэд, байгууллагуудын компьютерууд руу нэвтрэн орж хакерийн үйл ажиллагаа явуулжээ. Тиймээс IT байгууллагын захирлыг Хойд Солонгосын хакерчдад тусалсан хэмээн саатуулсан аж. Түүний өгсөн интернэт сервер, хэрэглэгчийн ID , нууц үг төдийгүй байгуулллагынх нь нэрийн өмнөөс нэвтэрч болох боломжийг ашигладаг байсан Хойд Солонгосын хакерууд, Өмнөдийн интернэт ертөнцөд нэвтрэн чөлөөтэй ажиллаж хамгийн багадаа 110 мянган иргэд, байгууллагын компьютеруудын дотоод сүлжээнд халдаж хэрэгтэй мэдээллээ авах байдлаар ажилладаг байсан нь илэрсэн байна.

Сэтгэгдэл (0)