Жуулчид алт худалдаж авах боломжтой боллоо
- 2013-08-02
- Дэлхий
- 0
Солонгос улсын түүхэнд анх удаагаа гаалийн татваргүй дэлгүүрт алт худалдах боллоо. Сөүл хотын Сугүгдунг дүүрэгт байрлах Лотте Их дэлгүүрт өнөөдрөөс эхлэн 99.99%-ийн сорьцтой 10 граммаас эхлээд 1 кг хүртэлх жинтэй алтнуудыг худалдах ба 10 грамм алт 470 доллар , 18.75 грамм нь 878 доллар , 1 кг нь 46501 доллар гэх мэт үнээр үнэлэгджээ.Солонгос улсын гааль 50 граммаас дээш хэмжээтэй алтыг хилээр гаргахдаа гаалийн татвар авдагтай холбогдуулан 50 грамм жинтэй, 2332 долларын үнэтэй алт хамгийн их гүйлгээтэй байхаар тооцоологдож байгаа юм байна.Тус улсыг зорин ирэх гадаадын жуулчдын дийлэнх болсон Хятад жуулчдын хувьд эх орноос нь 15% хүртэл хэмжээгээр бага үнэтэй байгаа алтыг Солонгос улсаас худалдан авахыг илүүд үзэж байгаа аж.

Сэтгэгдэл (0)