Тарвасанд хордож 13 настай хүү нас баржээ

ОХУ-ын Новосибирскийн цагдаагийн байгууллага 13 настай хүүгийн үхлийн талаарх баримтыг мөрдөн шалгаж байна. Түүнийг урьдчилсан байдлаар тарвасанд хордсон хэмээн үзээд байгаа юм байна. “Тарвасыг Ленины районд байдаг “Хэмнэлтийн манлайлагч” дэлгүүрээс худалдаж авсан байсан” хэмээн мөрдөн байцаах албаны төлөөлөгч Марина Кинжалова ярьж байна. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээгээр бол хүүхдийн бие тарвас идсэний дараа эрс муудаж, тэр шөнөдөө нас баржээ.
Энэ хэргиын дагуу мөрдөн байцаах ажилтнуудыг томилж, сэжиг бүхий тарвасуудыг химийн шинжилгээнд явуулсан байна. “Одоогоор хүүгийн биед задлан хийж, шүүх эмнэлгийн дүгнэлт явагдаж байгаа. Мөн хүний биед хортой хүнд металлуудыг илрүүлэх химийн шинжилгээ хийгдэх болно” хэмээн Марина Кинжалова ярилаа.
Өмнө нь ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тарвасанд хордсон тохиолдлууд гарч байсан. Долдугаар сарын 23-нд Пермь дэх зуны зусланд амарч байсан есөн хүүхэд тарвасанд хордсон бол хоёр долоо хоногийн өмнө Прииртышья хилийн боомт дээр энэ жимснээс цацраг идэвхит бодис илэрсэн байжээ.
 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • атар (182.160.3.210)

    2013-08-03

    оросын хүнс хятадын хүнс 2 ч ялгаагүй химийн бодисоор дүүрчээ