Цэргүүдийг нүүрс ачуулахаар төлөвлөж байжээ
- 2013-08-03
- Дэлхий
- 0
1980-аад оны эхээр Их Британийн Ерөнхий сайд Маргарет Тэтчер цэргүүдийг нүүрс тээвэрлэх ажилд дайчлахаар төлөвлөж байсан талаар “The Daily Telegraph” мэдээллээ. Энэ талаар дөнгөж одоо л нийтэд ил болж байгаа архивын бичиг баримтанд дурдсан байсан гэнэ. Тус сонинд нийтэлснээр 1982 оны сүүлээр Британид уурхайчид бослого гаргасан аж. Архивт үндэслэгдснээр уурхайчид бослого гаргаж, ажил хаяснаар цахилгаан станцуудын нөөц дуусах эрсдэл нүүрлэсэн юм байх.
Энэ үед Маргарет Тэтчер цэргийнхэнтэй нууц хэлэлцээр хийж, төмөр зам болон автомашинаар нүүрс тээвэрлэхэд тэдний туслалцааг авахаар болжээ. Гэвч уурхайчдын ажил хаялт 1982-1984 он хүртэл үргэлжилсэн боловч энэ төлөвлөгөө яагаад ч юм хэрэгжээгүй гэдэг.

Сэтгэгдэл (1)
(202.179.13.227)
МУУ ХУЛГАЙЧ АВГАЙ