“Facebook” компани хакердуулахаас сэргийлж 2 сая доллар төлжээ

“Facebook” компани хоёр жилийн турш сайтынхаа аюулгүй байдлын хүрээнд программд гарсан “цоорхойг” нөхөхөд туслуулахаар “цагаан” хакеруудад сая доллар төлсөн ажээ.Тус компанийн блогт энэхүү урамшууллын хөтөлбөр нь сүлжээний аюулгүй байдлыг хангах хүчин чадлыг дэмжихэд судлаачдыг татан оролцуулах ашигтай хэрэгсэл хэмээн дурдагджээ. “Бид бүх системээ дэмжихийн тулд өчнөөн хөрөнгө зарцуулаад ч багтаа хамгийн сайн хамгийн ухаантай программистуудыг цуглуулж хэзээ ч чадахгүйтэй адил мөн үүссэн бүх асуудлуудыг илрүүлж, бүхий л өнцгөөс нь харж чадахгүй шүү дээ” хэмээн дээрх мэдэгдэлд дурджээ.

Тус компанийн мэдээнд энэ хугацаанд мэргэжлийн программист болон сонирхогчид нийлсэн нийт 329 хүн мөнгөн шагнал авсан байна. Хөтөлбөрийн хамгийн залуу нь ердөө 13 настай хүү байжээ. Тус компанийн туслахууд дэлхийн 51 улсад амьдарч байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн дөнгөж 20 хувь нь л америкчууд аж. Дан ганц “Facebook” ч “цагаан” хакеруудын туслалцааг авдаггүй. Тавдугаар сард “Google” корпораци ч хөндлөнгийн мэргэжилтнүүдэд 1,7 сая долларыг программд гарсан алдааг эрж хайхад зориулан төлсөн байдаг байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Отгонбаяр (202.70.46.214)

    2017-01-19

    Фейсбук хэрхэн сэргээх вэ Устгасан хүнийн олж болох уу

  • ASD (202.179.7.6)

    2013-08-05

    Nmg awchdgvm bxda entr :))