Интерпол онц байдал зарлажээ

Наймдугаар сарын гурванд Интерполоос дэлхий нийтийн аюулгүй байдалд аюул занал учирсан талаар сэрэмжлүүллээ. Энэ нь Ирак, Лив, Пакистан зэрэг улсуудад байрлалтай шоронгуудаас онц аюултай хоригдлууд зугтсантай холбоотой юм байна. Энэ хэргийг алан хядах“ Аль Кайда” бүлэглэл зохион байгуулсан байх магадлалтай талаар “Agence France-Presse” мэдээлсэн байна. Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллагын мэдээлснээр энэ маягаар сүүлийн сард дээрх шоронгуудаас хэдэн зуун алан хядагч, гэмт хэрэгтнүүд зугтаж, эрх чөлөөтэй болсон байна.

Тиймээс Интерполоос эдгээр орголтууд хоорондоо холбоотой байсан эсэхийг тодорхойлох болон үүнтэй холбогдон гарах ээлжит халдлагуудыг таслан зогсоохын тулд хэргийг мөрдөх ажиллагаанд туслахыг өөрийн бүрэлдэхүүнд багтдаг орнуудад уриалсан байна.

Тус байгууллагаас өчигдөр буюу наймдугаар сарын дөрвөнд Их Британи, АНУ, Герман, Франц улсууд лалын шашинт дээрх орнууд дахь дипломат төлөөлөгчийн газруудаа сүрдүүлгээс болж түр хугацаанд хаах шийдвэр гаргасантай холбогдуулан энэхүү анхааруулгыг нийтэлжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (103.11.195.167)

    2013-08-05

    ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.

  • ЗОЧИН 06 (103.23.51.1)

    2013-08-05

    БОЛЬЁ ОО