Coca Cola компанийг шүүхэд өгчээ

Туркийн "Ариун Николайн сан"-ийн Дэлхийн зөвлөл нь "Coca-cola" компанийг шvvхэд өгч ундааныхаа найрлагын нууцыг бvрэн дэлгэхийн шаарджээ. Туркийн хуулинд нь хvнсний бvтээгдэхvvн vйлдвэрлэгч болгон нь бvтээгдэхvvн тус бvрт агуулагдаж байгаа бодисын талаар худалдан авагчдад бvрэн мэдээлэл хvргэж байх ёстой аж. Гэтэл "Coca-cola"-ын найрлаганд ордог зарим бодисын талаар дэлхий дээр ердөө 10 хvн мэддэг гэдгийг дээр өгvvлж байсан. Дэлхийн зөвлөлийн удирдагч Муаммер Карабулут нь "бидний vйлдэл нь дэлхий бусад улсуудад vлгэр жишээ болно гэдэгт найдаж байна" гэсэн мэдэгдэл хийжээ.
Сэтгэгдэл (0)