Нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэхийн тулд парламентын гишүүдэд 30 орчим хууль батлах хэрэгтэй болно

Энэтхэгийн парламент хүн амдаа нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ хөтөлбөрийн хамрах хүрээ асар том. Хэрэв үүнийг хэрэгжүүлэхээр шийдэлд хүрвэл Энэтхэгийн 800 сая хүн энэхүү халамжинд хамрагдах юм байна. Энэ нь манай хөрш ОХУ-ын хүн амаас 5,5 дахин их гэсэн үг юм.

Мэдээж хэрэг төрөөс үзүүлж байгаа энэхүү дэмжлэгийн нэг хүнд ногдох хувь нь тийм ч их биш. Тодруулбал сард нэг хүн таван кг үр тариа авах болно. Засгийн газрын энэ төлөвлөгөөг хэрэгжихэд Энэтхэгийн улсын төсвөөс жилд 24 тэрбум доллар гарах бөгөөд ядууралтай тэмцэх маш чухал алхам болох аж. Засгийн газрын санаачилгыг эсэргүүцэгчид үүнийг “популизм” хэмээн нэрлэсэн байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Энэтхэгийн парламентын гишүүдэд 30 орчим хууль батлах хэрэгтэй болох бөгөөд тэдэнд ердөө зургаан долоо хоногийн хугацаа л байгаа аж. Хэрэв хөтөлбөрийг сайшаан дэмжих юм бол энэ нь дэлхийд хамгийн том нийгмийн халамжийн тогтолцоо болох юм байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)