АНУ-гийн дараагаар Норвег элчин сайдын яамдуудаа хааж эхэллээ
- 2013-08-06
- Дэлхий
- 0
Норвег улс алан хядах ажиллагаанаас сэргийлэх үүднээс Африк болон Ойрхи Дорнодын 15 улсад байрладаг Элчин сайдын яамаа энэ долоо хоногийг дуустал хаахаар болсон талаар мэдэгдлээ.Алжир, Египет, Кени, Марокко, Өмнөд Африк зэрэг улсад байрладаг Элчин Сайдын яам үүнд багтсан байна.
"Аюулгүй байдлыг хангах үүднээс Элчин сайдын зарим яамдыг түр хугацаагаар хаасан. Гэхдээ цахилгаан холбоо болон утсаар харилцах үйл ажиллагаа хэвийн журмаараа явагдана. Харин Элчин сайдын яамны байранд гадны хүн нэвтрэх эрхийг түр хугацаагаар хаалаа" гэж Фрюде Андерсен мэдэгджээ.
Ийнхүү Норвег улс Канад, Франц, Их Британийн жишээг даган, алан хядах ажиллагаанаас сэргийлэхийн тулд энэ долоо хоногт хэд хэдэн улс дахь Элчин сайдын яамыг түр хаагаад байна. Ойрын үед алан хядах ажиллагаа явагдаж болзошгүй гэсэн мэдээлэл байгаа тул ийнхүү Европын хэд хэдэн улс аюулгүй байдлаа хангахад хүрсэн ажээ.

Сэтгэгдэл (0)