АНУ Ойрхи Дорнодоос иргэдээ гаргаж эхэллээ

АНУ-ын Төрийн департамент Йеменд байгаа өөрийн иргэд, дипломат ажилтнуудаа иргэний хөдөлгөөн, террорист халдлагын золиос болж магадгүй тул тус улсыг орхин гарахыг уриалсан байна. Сана дахь Элчин сайдын яамаа хааснаа ч албан ёсоор зарлалаа. Их Британийн Гадаад хэргийн яам ч бас ЭСЯ-аа хаажээ.
АНУ, өөрийн иргэдээ Йеменээс тун хурдан гарч явахыг уриалаад, ойрын үед тийшээ зорчихгүй байхыг бас анхааруулжээ.
Алан хядагч Аль-Кайда байгууллагын зүгээс террорист халдлага үйлдэж магадгүй хэмээн АНУ 10 орон дахь ЭСЯ-аа хааснаа ням гарагт мэдэгдсэн юм. 2001 оны есдүгээр сарын 11-ний ойгоор 2012 онд Ливийн Бенгази хотод америкийн консулын байр луу халдах үеэр АНУ-ын Элчин сайд Кристофер Стивенс, гурван ч дипломат ажилтан амь үрэгдсэн юм. Тэр үед консулын газар луу халдсан этгээдүүд Ливи дэх америгийн тагнуулуудын нэрс болон бусад нууц материалуудыг хулгайлан авч явсан юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)