Нуусан 10 тонн алтыг хайж байна
- 2013-08-07
- Дэлхий
- 0
Прагвай улсын нийслэл Асунсьоны ойролцоо 150 жилийн өмнө нуусан 10 тонн алтыг эрж хайх ажиллагаа өрнөж байна. Хайгуулчид эрдэнэст улам бүр ойртож байгаа гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ. Энэ талаар Латин Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиж байна. Энэ бол Бразиль, Аргентин, Уругвайн гурван улсын холбооны цэргүүд Прагвайн эсрэг өдүүлсэн дайны үеэр амь үрэгдсэн Прагвайн Үндэсний баатар, маршал Франсиско Солано Лопесийн нуусан гэгдэх эрдэнэсийн тухай юм. “Бид эрдэнэст тун ойрхон байна.Бид бараг түүнд хүрсэн. Гэхдээ хөрсний ус бидэнд алтанд хүрэхэд саад болж байна” хэмээн эрдэнэсийн ангуучдын нэг ярьсан байна. Эрдэнэс хайгчид алтыг уртаашаа 100 метр, өргөөшөө 30 метр, гүндээ 15 метр талбайд байгаа гэж тооцон эрэл хайгуулын ажлаа эхлүүлсэн аж. Тэдний олж авсан мэдээллээр 50-100 килограммын алтан гулдмайнууд байгаа гэнэ. Магадгүй энэ нь 1773 онд Прагвайгаас хөөгдсөн иезуитуудын баялаг ч байж мэдэх юм. Дашрамд өгүүлэхэд Прагвай улсын алтны нөөц 2013 оны эхэн үеийн байдлаар 8,2 тонн байжээ.

Сэтгэгдэл (1)
jamsran (103.11.195.190)
Paragvai