
Япон улс нисэх онгоц тээвэрлэгч хамгийн том хөлөг онгоцныхоо нээлтийг хийж, олон нийтэд танилцууллаа. Иокогама хотын тэнгисийн зогсоол дээр болсон нээлтийн үйл ажиллагаанд тус улсын батлан хамгаалахын сайд тэргүүтэй албаныхан оролцсон байна. Энэ хөлөг онгоц нь 250 метрийн урттай, 19,500 тонны ачаа тээвэрлэх хүчин чадалтай юм. Өөрөөр хэлбэл агаарын довтолгооны 14 нисэх онгоц тээвэрлэх боломжтой гэж байна. Нийт 1.2 тэрбум долларын өртөгөөр боссон энэ хөлөг онгоцыг 2015 оны 3 сараас эхлэн бүрэн ашиглах тухай NHK уламжиллаа. Батлан хамгаалах яамны албаныхны хэлж байгаагаар агаарын довтолгооны нисэх онгоцыг энэ хөлгөөр тээвэрлэхгүй, Япон тэнгисийн ойр орчим болдог элдэв хууль бус ажиллагааны эсрэг тэнгисийн эргүүл хийх, аврах эрэх ажиллагааг гүйцэтгэх юм байна. Шинэ хөлөг онгоцны нээлттэй зэрэгцээд Хятадын талаас Япон улсыг тэнгисийн цэргийн баазаа бэхжүүлж байгааг шүүмжилсэн байна. Хятад, Япон хоёр Зүүн Хятадын тэнгис дэх Сэнкаку арлын газар нутгийн маргааныг үүсгэж, Хятадын тэнгисийн цэргийн онгоц хэд хэдэн удаа японы хилрүү ойртож ирсэн юм. Японы талыг үүнтэй холбоотойгоор цэргийн хүчээ зузаатгаж байна гэж шүүмжиллээ хэмээн Глобаль таймс уламжиллаа.
Сэтгэгдэл (1)
Зочин (124.158.78.2)
Гадаадын сайтаас орчуулж мэдээ оруулж болно, гэхдээ зөв орчуулах хэрэгтэй!!! Маш олон алдаа байна.