Хүний наймаачдын томоохон сүлжээг илрүүллээ

Европын хэд хэдэн улсын хүний эрхийн байгууллагынхан хамтран тусгай ажиллагаа явуулсны дүнд хүний наймаа эрхлэгч Европын томоохон сүлжээг илрүүлжээ. Энэхүү сүлжээний хамсаатан 75 хүнийг баривчлаад байгаа аж. Испанийн Барселон хотноо төвтэй гэмт бүлэглэлийнхэн хүний наймааны золиос болсон цагаачдыг Хятадаас Европ болон Их Британи, АНУ уруу хууль бусаар хил дамнуулан гаргадаг байсныг ажиллагааны үеэр тогтоосон байна. Бусармаг хэргийн хамсаатан хятад иргэн үүнийхээ төлөө 40 мянган еврогийн “цалин” авдаг байсан нь ч тогтоогджээ. Цагдаагийн ажилтнууд хүний наймаачдын гараас Азийн орнуудын 80 гаруй хуурамч паспорт, мөнгө, зэвсэг зэргийг хураасан байна. Гэмт бүлэглэлийн гол зохион байгуулагч болох 51 хүнийг Испани, 24 хүнийг Францаас олж илрүүлэн мөрдөж буй аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • hunt (182.160.4.227)

    2013-08-14

    shuud tsaazlaarai sdaakuudiig

  • Z (182.160.0.29)

    2013-08-12

    shuud tsaazlax xeregtei shd muu yumnudig

  • ASD (202.179.7.6)

    2013-08-12

    Mongold um bx gj bdloshd...

  • (203.194.115.137)

    2013-08-12

    сайн байна...