Биньямин Нетаньяху мэс заслыг амжилттай давжээ

Иерусалим дахь “Адас Эйн Карем”- ын эмнэлэгт хэвтсэн Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ходоодны эвэрхий авхуулах мэс засалд орсон байна. Мэс ажилбар нэг цаг орчим үргэлжилсэн агаад энэ үед өвчтөний биеийн байдал сайн байж, мэс засал амжилттай болжээ. Яаралтай мэс ажилбар ерөнхий мэдээ алдуулалттайгаар явагдсан бөгөөд өдгөө 63 настай Нетаньяхугийн биеийн байдал хагалгааны дараа ч сайн байсан тухай ИТАР-ТАСС дамжууллаа. Түүний ажлыг Батлан хамгаалахын сайд Моше Яалон түр хугацаагаар давхар гүйцэтгэж байгаа аж. Өнгөрөгч 10-11-нд шилжих шөнө яаралтай тусламжаар гэнэт эмнэлэгт хүргэгдсэн Ерөнхий сайдын эрүүл мэндээс болж өчигдөр товлогдсон байсан Засгийн газрын хуралдаан цуцлагджээ. Гэхдээ ойрын үед хурал дахин товлогдож Яалон сайд удирдах аж. Хурлын гол зорилго нь шоронд хоригдож буй палестинчуудын эхний бүлгийг энэ сарын 18-нд суллах тухай асуудлыг хэлэлцэх ажээ.
Сэтгэгдэл (0)