Майкл Хейден: Сноуден урвагч биш оргогч

АНУ-ын Тагнуулын төв удирдлага болон Үндэсний аюулгүй байдлын агентлагийн экс-тэргүүн, генерал Майкл Хейден , “АНУ-ын Тагнуулын төв удирдлагын ажилтан асан Э.Сноуден америкчуудын ашиг сонирхлыг дамжуулагч урвагч биш, оргон зайлагч” гэсэн дүгнэлтийг гаргажээ. Тэрбээр Америкийн “CBS” телевизийн шууд нэвтрүүлэгт орох үедээ Сноудений талаар ийн дүгнэж буйгаа онцолжээ. “Урвагч гэдэг нь үндсэн хуульд маш тодорхой ойлголт. Миний бодлоор Сноуденийг урвагч гэснээс оргон зайлагч гэж нэрлэвэл илүү зохилтой” гэж Хейден тайлбарлажээ. Сноудений нууц мэдээлэл задраасан хэргийг Катрина хар салхины сүйрэлтэй адилтгаж буйгаа ч Хейден онцолжээ. “Иймэрхүү гамшигт цохилтын дараа өмнөхөөсөө илүү найдвартай, бат бөх зүйлийг босгодог сайн үр дүнтэй боловч Катрина нэгэнт л асар их гай гамшиг учруулсан байдаг” гэсэн байна. АНУ-ын Засгийн газар Сноуденийг хуулийн хоёр зүйл анги зөрчсөн хэргээр буруутгаж байгаа бөгөөд тус бүр нь 10 хүртэлх жилээр шоронд хорих шийтгэлтэй аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • bonne fee (92.106.70.48)

    2013-08-13

    archaagui zolig... olgoi hagaravch dotroo gj... teriig medlee eniig naash harjiigaa amitas bna uu?