Обамагийн амралт гольфоор эхэллээ
- 2013-08-13
- Дэлхий
- 0

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама
өнгөрөгч долоо хоногийг
дуустал ажиллаад
ээлжийн амралтаа
авсан тухай мэдээллийн
хэрэгслүүд дамжуулж
байсан. Тэрбээр амрал-
тынхаа эхний өдрийг
Массачусетс мужийн өмнө зүгт байрлах Мартас-Винъярд арал дээр
гольф тоглон өнгөрүүлж, спортын идэвх дүүрэн амрахаа илэрхийлсэн
байна.
Ерөнхийлөгчийн амрах багийн бүрэлдэхүүнд гэр бүлээс нь гадна
Цагаан ордны ахлах тогооч Сэм Касс, санхүүгийн зөвлөх Роберт
Вулф нар нь багтсан тухай “ИТАР-ТАСС” мэдээлжээ. Америкийн
Төрийн тэргүүний амралт энэ сарын 18 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ
хүртэл ажлын холбогдолтой ямар ч арга хэмжээ төлөвлөөгүй байна.

Сэтгэгдэл (0)