Иран улс анх удаа эмэгтэй дэд ерөнхийлөгчтэй боллоо

Парламентын гишүүн асан Эльхам Аминзаде Ираны эрх зүйн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгчөөр томилогдлоо.
Тэрээр Лалын Бүгд найрамдах улсын түүхэнд өндөр албан тушаал эзэлж буй анхны эмэгтэй юм.
Аминзаде эрдэм шинжилгээний болон шүүхийн системд ажиллаж багагүй туршлага хуримтлуулсан учир түүнийг сонгосон хэмээн Ерөнхийлөгч Роухани тайлбарлажээ.  
Энэхүү албан тушаалыг эзлэхийн өмнө Аминзаде парламент дахь үндэсний аюулгүй байдлын байнгын хорооны гишүүн төдийгүй Тегераны их сургуулийн эрх зүйн багшаар тус тус ажиллаж байсан юм.
Төлөвлөлт стратегийн хяналтын дэд ерөнхийлөгчөөр Ираны хөгжил болон аядуу байдлын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Мухаммед Багир Нобахтыг томилсон байна.

Т.Бүрэн
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)