Японд хэт халалт үргэлжилсээр

Зөвхөн нэг өдрийн дотор наранд цохиулсан шалтгаанаар эмнэлэгт хүргэгдсэн иргэдийн тоо нэг мянга хол давж, зургаан хүн амь эрсэдсэн тухай Японы “NHK” телевиз өчигдөр мэдээллээ. Өнгөрөгч даваа гаригт тус улсын цаг уурын албаныхан 1961 оноос хойш ажиглагдаагүй хамгийн дээд халалтын хэмжээг тогтоожээ. Цельсийн нэмэх 41 хэм хүрсэн энэ халалт тус улсын Сикоку арал болон Симанто хотод тохиолдсон аж. Энэ сарын эхний долоо хоногт л гэхэд хоёр мянга 594 хүн наранд цохиулсны улмаас эмнэлэгт хэвтсэн бол гурав нь амь эрсэджээ. Харин долдугаар сарын туршид зөвхөн хэт халалтын улмаас 23 мянга 363 хүн эмнэлэгт хүргэгдсэн нь цаг уурын шалтгаанаас болж олныг цочроосон гэх дээд амжилтыг тогтоосон тухай эх сурвалж онцолжээ. Цаг агаарын ийм огцом өөрчлөлт тус улсын түүхэнд хамгийн сүүлд 1961 онд тохиолдож байж. Зуны улирал эхэлснээс хойш наранд цохиулагсдын тоо 29 мянга 729-д хүрчээ. Тус улсын хэвлэлүүдийн бичсэнээр, өнгөрөгч тавдугаар сараас хойш хэт халуунд өртөн амиа алдагсдын тоо 90 орчим хүрсэн гэнэ. Гэвч тус улсын гал командын удирдлагаас өгсөн мэдээлэлд амь эрсэдсэн 34 хүний баримт байгаа аж. Нас барагсдын 80 гаруй хувь нь 65-аас дээш настан байжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)