Палестины хэсэг хоригдол өнөөдөр суллагдана

Израилийн Засгийн газар энхийг бүтээх зорилгоор шоронд хоригдож байсан палестинчуудаас 26 иргэнийг эхний ээлжинд суллах болсон бөгөөд тэдгээрийн нэрийг өчигдөр албан ёсоор танилцуулжээ. Тэдгээрийн зарим нь 20 гаруй жилийн ялтай хоригдож байсан аж. Израиль-Палестины энхийн гэрээг байгуулах ажлын хүрээнд хийгдэж буй эл ажил эхний шатны хэлэлцээрийн өмнө, Израйлийн зүгээс итгэл төрүүлэх журмаар ийн хийгдэж буй юм. Эхний ээлжинд суллах хэрэгтнүүдийг өнөөдөр гаргах юм. Эл 26 хэрэгтний 20 нь хүн амины хэрэгтэй бол үлдсэн нь хамсаатан гэх заалтаар хоригдож байжээ. Гэвч гэмт хэрэгтнүүдийн гарт төрөл төрөгсдөө алдсан израиль иргэд эл шийдвэрийг эсэргүүцсээр байгаа аж. “Бидний цус ийм хямдхан болсон гэж үү? Тэд нэгэнтээ л алуурчин юм чинь ийм үйлдлээ дахин үйлдсээр л байх болно” гэж дүүгээ алдсан ах онцолсон байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)