11 настай охины төлөө “Эль-Аль” эйр нислэгээ саатуулжээ

Израилын агаарын тээврийн том компани “Эль-Аль”-ийн онгоц Израилаас Нью-Йорк руу нисэхээр нислэгийн зурвас дээр явж байсан ч тэнд зорчиж явсан хорт хавдраар өвдсөн 11 настай охин паспортаа гээсэн гэсэн учир эргэж терминал руу явсан байна.
Реховотагаас ирсэн Инбар Хомски охин нөхөдтэйгээ АНУ-ын өвчтэй хүүхдүүдэд зориулсан зуны “Симха” зуслан руу явж байгаад паспортаа гээснээ онгоцонд орж ирсэн хойноо мэджээ. Гэтэл паспорт нь түүний найз нарын нэгнийх нь тээшинд байхыг терминалд байсан нөхөд нь хэлсэн байна.   Диспетчерийн албаныхан онгоцны багтай зөвлөлдөөд онгоцыг нисэхээс нь өмнөхөн эргүүлж ирэн охины паспортыг өгснөөр охин зусландаа амрах боломжтой болжээ. “Эль-Аль” компанийхан өвчтэй охинд тус болсноороо бахархахын зэрэгцээ охиныг түргэн эмчлүүлж эдгэрэхийг хүссэн байна. 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Hi (203.91.118.190)

    2013-08-16

    Iim goy medee unshihaar ter udurtuu l setgel saikhan boldog yum shuu, iim humuus olon boloosoi

  • hhh (103.10.21.104)

    2013-08-15

    manai niigem, hvmvvs bvgd iim setgeltei bgaasai

  • bi (119.40.102.119)

    2013-08-15

    shan setgeltei humuus bna