Оросын шумбагч онгоц Энэтхэгт дэлбэрчээ

Энэтхэгийн эзэмшлийн Оросын үйлдвэрийн “Синдуракшак” шумбадаг онгоцны тавцан дээр өнгөрсөн шөнө гэнэт дэлбэрэлт болсны улмаас гал гарсан байна. Хөлгийн тавцан дээр оршиж байсан зарим хүн ус руу үсрэн амь гарч чадсан бол үлдсэн хэсэг нь эмнэлэгт хүргэгджээ. Шумбадаг онгоцны дийлэнх хэсэг нь живсэн тухай орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд дамжуулсан байна. Хамгийн сүүлд дамжуулсан мэдээгээр, усан онгоцны бүхээгт 18 хүн түгжигдсэн байж болзошгүй бөгөөд аврах ажиллагаа явуулж буй аж. Оросын хуучны үеийн томоохон бүтээлүүдийн нэг болох уг шумбагч онгоцыг 1995 онд Энэтхэгийн захиалгаар нийлүүлсэн байна. Гурван жилийн өмнөөс “төрөлх” нутагтаа их засвар хийлгэж байгаад энэ оны ихээр Мумбайн зогсоолд ирсэн онгоцонд гарсан ослыг Энэтхэгийн Засгийн газар шалгуулж эхэлжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)