
Израилийн Засгийн газар өршөөлд хамрагдсан 26 палестин хоригдлыг
өчигдөр сулласан байна. Суллагдсан хэрэгтнүүдийг Израилийн хорих
ангийн удирдлагын хоёр бааз автобусанд суулган, харгалзагчаар хянуулан
Иорданы баруун эрэг болон Хийн
зурвасын хил хүргэн нутаг нэгтнүүдэд
нь хүлээлгэн өгчээ. Израилийн
Засгийн газар өнгөрөгч долдугаар сард
зарим нь бараг 20 гаруй жил торны
цаана сууж буй 104 палестиныг суллах
шийдвэр гаргасан.
Өнгөрөгч сарын сүүлээр Ва-
шингтон хотноо хийгдсэн Израиль,
Палестины энхийн хэлэлцээрийн
урьтал болгон ийм ажил хийгдэж
буйг дэлхий дахин мэднэ. Дараагийн
хэлэлцээрийг өчигдөр Иерусалим хотноо төлөвлөсөн байсан. Израилийн
Засгийн газар хоригдлуудыг дөрвөн үе шатаар суллах төлөвлөгөөтэй байгаагаа уламжилсан. Дараагийн хоригдлуудыг хоёр сар тутамд гаргах аж.
Сэтгэгдэл (0)