Хойд Солонгосын удирдагч ухаалаг гар утастай танилцлаа

Тус улсын цахил- гаан холбооны төв агентлагийн инже- не рүүд мэдрэх төхөөрөмж бүхий ухаалаг гар утас үйлд вэрлэснээ их удирдагчдаа танил- цуул сан байна. “Ари- ран” гэх нэртэй энэхүү гар утас нь гадаад үзэмж, хэрэглэгдэх байд лаараа ч тун аятайхан, боломжийн болсон тухай эх сурвалжууд онцолсон байна. Яг л сүүлийн үеийн андройд утаснууд шиг хөнгөхөн, нимгэхэн загвартай болсон бөгөөд харилцаа, хэрэглээний бүх функцуудыг өөртөө агуулсан гэнэ. Тус улсын удирдагч Ким Чен Ун энэхүү ухаалаг утсыг сонирхосныхоо дараа, “Зураг авах хүчин чадал нь сайнаас гадна хэрэглэхэд энгийн хялбар юм” гэж сайшаасан байна. Хойд Солонгост гар утас хэрэглэгчдийн тоо хоёр сая гаруй аж. Тэд дотоодддоо дуудлага хийх, дуудлага хүлээн авах, богино мэдээ илгээх, дамжуулах эрхтэй ч энэ бүхэн гадагш /хилийн чанад уруу/ хориотой, блоклогдсон байдаг.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)