Обама цэргийн хамтарсан сургалтыг зогсоолоо

Өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Египтэд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулж мэдэгдэл хийхдээ хоёр орны зэвсэгт хүчний хамтарсан "Bright Star" хэмээх сургуулилтыг цуцалсан тухай мэдэгдлээ. Тус оронд болж буй үйл явдалтай холбогдуулан Египтэд нүүрлээд буй хүчирхийллийг зогсоохын тулд АНУ-ыгн зүгээс дараа дараагийн алхмуудыг авч хэрэгжүүлж болохыг ерөнхийлөгч сануулж хэлэхдээ "Би өөрийн Үндэсний Аюулгүй байдлын багт Египтийн түр засгийн газрын хийж буй алхмуудад үнэлэлт дүгнэлт гаргаж, АНУ-Египт хоёр орны цаашдын харилцааны талаар бидний зүгээс хийж болох алхмуудыг тодотгох даалгаврыг өглөө..." хэмээн мэдэгдэв.

Мөн ерөнхийлөгч Барак Обама тус улсад үүссэн улс төрийн ээдрээтэй байдлыг төрийн эргэлт гэж нэрлэхээс энэ удаа мөн татгалзсан бөгөөд хэрэв АНУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс ийм байр суурь илэрхийлсэн нөхцөлд АНУ-аас Египтэд үзүүлдэг бүх тусламж дэмжлэгийг зогсоох хүртэл арга хэмжээ авч болох юм. Тэрээр "...АНУ-ын Засгийн газар Египтийн түр засгийн газар болон тус улсын хүчний байгууллагуудын авч явуулж буй алхмуудыг эрс буруушааж байна.

Жирийн иргэдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн нь бидэнд тун харамсалтай байна. Бид аль нэгэн улс төрийн хүчин, бүлэглэлийн талд орохгүй, харин энх тайван, хөрөнгө чинээлэг, ардчиллын замаар замнасан Египт орон байхыг л хүснэ, энэ бол бидний ашиг сонирхол... Гэхдээ Египтийн ирээдүйг АНУ тодорхойлохгүй, энэ бол Египтийн ард түмний гарт байх ёстой асуудал. Египтийн ард түмэн сүүлийн өдрүүдэд үзэж туулж буй бэрхшээлээс ангид байх эрхтэй улс. Энгийн ард иргэдийн эсрэг давтагдаж буй хүчирхийллийг таслан зогсоох ёстой гэдгийг Египтийн ард түмэнд хандаж хэлэхийг хүслээ. Мөн Египтийн удирдагчдад хандаж дэлдхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрх эрх чөлөөг даган мөрдөж, дээдлэхийг уриалж байна. " гэж хэмээн цохон тэмдэглэсэн байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • zochin (180.235.178.220)

    2013-08-16

    ee chaawaas setguulch yum bhdaa ene odoo

  • сам***** (122.201.18.9)

    2013-08-16

    зурагаа зөв сонгомоор юм монгол америк 2 цэрэгийн зураг тавьчихсан

  • сам***** (122.201.18.9)

    2013-08-16

    зурагаа зөв сонгомоор юм монгол америк 2 цэрэгийн зураг тавьчихсан

  • би (202.21.112.202)

    2013-08-16

    сургуулилт гээч,,,