Гэмт хэрэгтэнүүдийн ”дархан цаазат” газар
- 2013-08-19
- Дэлхий
- 0
Хэрвээ та эх орондоо
гэмт хэрэг үйлдсэн бол
Лондонг зорь. Лондонгоос
гарах нүх байхгүй гэнэ.
Тус улсын шүүхийн
систем аль ч орноос
ирсэн гэмт хэрэгтэнг
орогнуулах заалттай
аж. АНУ тэргүүтэй
аль ч орноос зугатан
дайжсан гэмт этгээд
орогнох эрх хүлээн аваад
зогсохгүй цагдаа нараас
жийрхэлгүй амар, тайван
амьдрах боломжтой
байдаг гэнэ. Энд тэндхийн
тэрбумтнууд Лондонд
байр сууцтай байдаг нь
жирийн нэг санаандгүй
тохиолдол ч биш юм.100 гэмт хэрэгтэн амар тайван аж төрсөөр
Их Британийн Дотоод хэргийн яамнаас цэргийн гэмт хэрэгт холбоотой 100 гаруй харь иргэн тус улсад оршин тогтнож буйг тогтоожээ. Эдгээр хүмүүс тус улсын цагаачлалын албанд өргөдөл гарган, байнга оршин суух хүсэлтэй буйгаа илэрхийлсэн байж. Тэдгээрийн дийлэнх нь Лондон хотноо олон жил амьдарч байгаа аж. Эх орондоо цэрэг, хүчний холбоотой гэмт хэрэгт хутгалдсан эдгээр иргэн Афганистан, Ирак, Иран, Ливи, Руанда, Шри-Ланк, Сербийн иргэд юм байна. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр, гаднын гэмт хэрэгтнүүдийг Лондонд орогнуулахгүйн тулд бололцоот бүхий л арга хэмжээг авдаг гэнэ. Гэвч нөхцөл байдал эсрэгээрээ байдаг аж. Тэднийг эх оронд нь цаазын ял юмуу хорих шийтгэл хүлээж байдаг тул хуулийн дагуу ийм гэмт этгээдүүдийн цөллөгийг блоклох ёстой. Хүний эрхийн байгууллагууд ийм төрлийн цагаачдыг Британийн шүүхийн дагуу мөрдөх ёстой хэмээн үздэг байна. Өнгөрсөн оны эхэн үеэс хойш Британийн цагдаа нар хүн төрөлхтний эсрэг болон цэргийн хүчний хэрэгт сэжиглэгдэж буй 800 орчим гэмт этгээдийг судалжээ. Тэдгээрээс Лондон хотноо байнга амьдрах болон улстөрийн орогнол хийх хүсэлт гаргасан 100 хүнд татгалзсан хариуг өгсөн байна. Мөн Англид нэвтрэх виза хүссэн 16 гэмт хэрэгтний асуудлыг ч хойшлуулсан аж. Дээр дурьдагдсан 100 гэмт хэрэгтний дөнгөж гурав нь цөллөгдсөн бол 20 нь улстөрийн орогнол хийх, 46 нь иргэншил хүлээн авах эрхгүй байдалтай мөртлөө орогносоор байгаа аж. Харин үлдсэн хүмүүсийн хувь заяа хааш эргэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр. Британийн Дотоод хэргийн яамны тогтоосноор, 2005-2012 оны хугацаанд тус улсад 700 гаруй цэргийн гэмт хэрэгтэн амьдарч байгаа аж. Харин одоогийн байдлаар ердөө 56 гэмт хэрэгтнийг л Лондонгийн цагдаа нар мөрдөж байгаа гэнэ. Гэтэл мөрдлөгөд хамаарч буй болон хамаарахгүй байгаа бүх этгээд Лондонд амьдарсаар л байгаа гэнэ.
Руандагийн гэмт хэрэгтнүүд
Өнгөрөгч тавдугаар сард Руандагийн таван иргэнийг Их Британид баривчилсан аж. Тэд 1994 оны хоморголон устгалд холбоотой этгээдүүд байжээ. Тухайн үед Руандад гарсан цэргийн эргэлтийн иргэний дайны үед 800 мянга орчим хүн амь эрсэдсэн түүхтэй. Гэтэл уг хэрэгт холбоотой хэд хэдэн гэмт хэрэгтэн Их Британид 10 гаруй жилийн турш амьдарч байсан байна. Баривчлагдсан таван гэмт хэрэгтний гурвыг нь хорьж, хоёрыг нь хяналтад үлдээжээ. Тэд мөрдлөгийн явцаас эцсээ хүртэл уг хэрэгт хамааралгүй хэмээн мэдэгдсэн аж. 2009 онд эдгээр хүмүүсийг Их Британиас гаргах оролдлого хийсэн ч амжилтгүй болжээ. Учир нь тус улсын дээд шүүхийн тогтоосноор, эдгээр хүмүүс Руандагийн шүүхийн өмнө дуудагдахгүй байх өндөр магадлалтай байсан гэнэ. Энэ тохиолдол Британи дахь иймэрхүү хэргүүдийг дахин нягтлах үед илэрдэг асуудлуудын нэг болохыг хүний эрхийн байгууллагынхан онцолж байжээ. “Иймэрхүү гэмт хэрэгтнүүдийг мөрдөх бүхий л боломжийг цагдаагийнханд бүрдүүлж өгөх ёстой. Гэтэл улстөрийн үл тоомсорлол, мөрдлөгийн ажилд шаардагдах хөрөнгө тэргүүтний асуудлаас шалтгаалан орхигдсоор байна” гэж “Redress” буяны байгууллагын хуулийн зөвлөх Кевин Лауэ дүгнэсэн байна. Руандагийн бослогоос амь гарсан нэгэн иргэний онцолсноор, Руандагийн гэмт хэрэгтнүүдтэй Лондонгийн гудамжинд таарч болзошгүй нь дэндүү аймшигтай. Энэхүү аймшигт халдлагаас азаар амьд гарснаа байнга санаж явдаг түүний хувьд гэмт этгээдүүдийг даруй нутаг буцаах нь зүйтэй гэнэ. Гэмт хэрэгтэн хаана ч нуугдсан байлаа ял шийтгэл нь хэзээ нэгэн цагт ирдэг гэдгийг бусдад харуулах ёстой гэж тэр үздэг байна.
Гэмт хэрэгтнүүд халамжлагчаар ажилладаг
Руандагийн гэмт хэрэгтнүүдийн нэг Эссекс дахь нэгэн өндөр настны халамжлагчаар ажиллаж, хэдэн жил амьдарсан нь тогтоогджээ. Британийн ажил олгогч агентлагуудын дийлэнх нь тухайн ажил горилогч гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг шалгадаггүй. Ажил олгогчдын эл тоомжиргүй байдлын уршгаар өндөр настны халамжлагчаар ажиллахыг хүсэгчид дотор хулгай, хүчингийн гэмт хэрэгтнүүд шургалах нь элбэг аж. Тухайлбал, тус улсын ажилд зуучилдаг нэгэн агентлагт гэмт хэрэгтэй холбогдож байсан 23 хүн ажиллаж байсан нь тогтоогджээ. Гэтэл энэхүү агентлаг нь ийм үйл ажиллагаа эрхлэх албан ёсны лицензтэй төдийгүй хотын удирдлагатай 800 мянган фунтийн гэрээ хийсэн байжээ.
Их Британи гэмт хэрэгтнүүдийн хувьд эртний мөрөөдөл
Олон орны гэмт хэрэгтнүүдийн хувьд Их Британи эртний л хоёр дахь эх орон нь мэт тооцогдсоор иржээ. Эх орондоо мөнгө “угаах” мэтийн аймшигт гэмт хэргүүдийг үйлдчихээд Лондонд ирж амар тайван амьдарч чадах болохоор тэр. Гэмт хэрэгтнүүд эх орондоо улстөр, арьс өнгө, шашин болон бусад хүндэтгэх шалтгаанаар хавчигдан гадуурхагдсан гэх тайлбар гарган Их Британид нэвтрэхийг гол зорилгоо болгодог. Ийнхүү башир аргаар нэвтэрч л чадвал тус улсаас хэрэгцээт бүхнээ олж чаддаг. Үнэгүй орон сууц, ажилгүйдлийн тэтгэмж, ажил хийх эрх тэр ч атугай ойрын хугацаанд иргэншилтэй болох боломж гэх мэт. Харин ганц асуудал нь эх орон уруугаа зорчихгүй байх гэсэн хориг. Үнэн хэрэгтээ гэмт хэрэгтнүүдийн хувьд энэ нь хориг бус харин ч таатай санал болно. Эх орон даяараа эрэн сурвалжлагдаж буй түүнд тийш зүглэх ямар хэрэг байхав. Жирийн хулгайч, хүчингийн хэрэгтнүүдээс гадна эх орондоо залилан хийсэн, их хэмжээний мөнгөний луйвар хийгээд эрх мэдэлтэн, цагдаагийнхантай хэл амаа ойлголцож чадаагүй этгээдүүд ч Их Британийг ихээр зорьдог. Тэд Их Британид шинэ бизнес эхлүүлэх чадвартай байх нь мэдээж. Англи бол бизнес боломжуудын өргөн зах зээл гэдгийг хүн бүр мэднэ. Тэр тусмаа бохир аргаар их мөнгөний нөөцтэй болсон хүмүүст бөөн аз. Тэд Их Британид нэвтэрч чадмагцаа үл хөдлөх хөрөнгө худалдан авч, тэндхийн иргэн болдог. Британийн Засгийн газар мөнгөөр иргэншил олгодоггүй. Тиймээс эл байдлыг ашиглан гэмт хэрэгтнүүдтэй сүлбэлдэх мөнгөний хорхойт эрх мэдэлтнүүд ч мэр сэр байдаг байна.
Оросын гэмт хэрэгтнүүдийн хувьд “дархан цаазат газар”
ОХУ-аас Лондон хотод суугаа бүрэн эрхт элчин сайд Юрий Федотов 2009 онд, “Их Британи Оросын гэмт хэрэгтнүүдийн хувьд “дархан цаазат газар” болоод байна” гэж нэгэнтээ онцолж байжээ. Эх орондоо гэмт хэрэг үйлдчихээд Их Британид амар амгалан нуугдаж буй гэмт этгээдүүд байгаа нь эмгэнэлтэй гэж элчин сайд мэдэгдэж байж. Түүний онцолсноор Орост эрэн сурвалжлагдаж буй 20 орчим гэмт хэрэгтэн Британид амьдарч буй аж. Оросын талаас гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжилсан холбогдох бичиг баримтыг Лондон уруу тогтмол илгээдэг ч Их Британийн шүүх эл баримттай танилцдаггүй гэж элчин сайд дүгнэжээ. Британичууд улстөрийн орогнол хийх эрх авсан иргэдийг хорин саатуулах боломжгүй гэж үздэг байна. Иймэрхүү аргаар Лондонд бүгсэн Оросын алдартнуудаас дурьдахад, албан тавараас зайлсхийсэн Березовский, луйвар болон бусад хэрэгт буруутгагдсан Москвагийн банкны экс тэргүүн Андрей Бородин нарыг онцолж болно. Тэд Их Британид нуугдсан одоо ч нуугдсаар л байгаа. Их Британид гэмт хэрэгтнүүдийг шууд бариад өгчихдөггүй болохоор бүрэн итгэлтэйгээр тийш зугатдаг. Гэхдээ ийм байдал удаан үргэлжлэхгүй л болов уу. Хэрвээ Британийн эрх мэдэлтнүүд ийм улстөрөө өөрчлөхгүй л бол хэтийн бодлогогүй ийм байдлынхаа төлөөсийг хэзээ нэгэн цагт маш гашуунаар хүртэх болно.

Сэтгэгдэл (2)
(103.11.195.202)
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
еэ (202.72.245.194)
монголын гэмт хэрэгтнүүдийн хуььд 2 эмнэлэг дархан цаазат газар