Иран цөмийн хэлэлцээрээ сэргээхэд бэлэн
- 2013-08-19
- Дэлхий
- 0

Иран цөмийн асуудлаар НҮБ-тай тогтоосон хэлэлцээрээ сэргээхэд бэлхэн гэдгээ тус улсын Гадаад хэргийн албанд томилогдсон Мохаммед Жавад Зариф мэдэгдсэн байна. Ираны Гадаад хэргийн сайд энэ тухайгаа Европын холбооны Гадаад хэргийн төлөөлөгч Кэтрин Эштонд утсаар дуулгажээ. Тэрбээр Эштон Зарифийг шинэ албанд томилогдсонд баяр хүргээд, Ираны талд дундыг баримтлан ажиллахаа илэрхийлжээ. Тегеран анагаахын салбарт шинжлэх ухааны судалгаа хийхэд ашиглах журмаар 20 хувийн баяжуулалт бүхий уран хүлээж авах хүсэлтэй байгаа. Гэвч Израиль болон барууны орнууд Ираныг цөмийн зэвсэг хийхийг санаархдаг хэмээн хардаж, буруушаадаг юм.

Сэтгэгдэл (0)