Диана гүнжийн үхлийн талаар шинэ мэдээ олджээ

Энэхүү мэдээллийн дагуу албаны хүмүүс тусгайлан шалгалт хийж байгаа аж. Уэльсийн гүнж агсан Диана болон Египетийн хөрөнгөтөн Доди аль-Файед нарын нас баралтын шалтгаан болсон зам тээврийн ослын талаар олдсон шинэ мэдээллийг шалгаж буй талаар “CNN” телевиз дамжуулсан байна. Гэхдээ энэ нь хэргийн баримтуудыг дахин шалгасан явдал биш гэдгийг ч цагдаагийнхан онцолжээ. Уг хэрэгтэй холбоотой ямархуу шинэ мэдээлэл олдсоныг одоогоор нууцалж буй аж. Ослын тухай эргэн санахад, 1997 оны наймдугаар сарын 31-нд Диана гүнж, Доди аль-Файед нар жолооч Анри Полийн хамт Парис хотноо авто осолд орсон билээ. Хэргийн талаархи албан ёсны хувилбараар ослын үед жолооч согтуу байхын сацуу хурд хэтрүүлсэн нь осол гарах шалтгаан болсон гэдэг. Осол гардгийн урьд шөнө Диана гүнж, Додигийн хамт түүний эзэмшлийн “Ритц” зочид буудлын ресторанд хооллочихоод гарсан бөгөөд тэднийг байнга мөшгөж байсан шуугиант үйл явдлын мөрдөгчид болон бусад хүнийг төөрөгдүүлэхийн тулд өөрийн машинаа жолоочтойгоо түрүүлж хөдөлгөжээ. Шөнө дунд болохоос хэдхэн мөчийн өмнө Диана гүнж Додигийн хамтаар “Ритц” зочид буудлын нууц гарцаар гаран өөрийн машиндаа суусан гэдэг. Түүнийг жолооч Анри болон бие хамгаалагч нь хүлээж байжээ. Шөнийн 12 цаг 15 минутад тэд зочид буудлаас холдсон байна. Нууц зурагчдаас зугатсан автомашин хурдтай хөдөлсөн ч зурагчид дагаж амжсан байна. Энэхүү олныг дагуулсан аялал гүнжийн сүүлчийнх байсан юм. Аймшигт ослоос зөвхөн бие хамгаалагч нь л амьд гарсан ч ой санамжаа алдсан бөгөөд өдий хүртэл юу ч санадаггүй байна.
Сэтгэгдэл (3)
2pac (182.160.5.254)
2pac talaar medeed uguusei
vcvv (49.0.149.137)
herve ter setguulchd tgj moshgoogu bsn bol im hereg bolohgu bh bsn
asd (103.9.90.98)
ugasa allaga baisan sht