Филиппинд ноцтой осол гарав

Ачааны онгоц, бярваазтай мөргөлдсөний улмаас ор сураггүй бологсдын тоо 85 хүрээд байгаа тухай “Франс Пресс” агентлаг дамжуулжээ. Ослын газар ажиллаж буй мэргэжилтнүүдийн мэдээлснээр, сураггүй болсон хүний тоо анх 170 байсан бөгөөд 34 нь амь эрсэдсэн байдалтай олджээ. Өнгөрөгч бямба гаригт Себу хотын боомтоос нийслэл Манилаг зорин хөдөлсөн зочигчдын “MV Thomas Aquinas” онгоц ачааны “Sulpicio Express 7” онгоцтой мөргөлдсөнийхөө дараахан живж эхэлсэн байна. Ачааны онгоцны гишүүн 38 хүний нэг нь ч гэмтэж бэртээгүй бөгөөд тэнд байсан 700 зорчигчийг ч аварч чаджээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)