Египетийн асуудлыг зэвсгийн хоригоор намжаана
- 2013-08-20
- Дэлхий
- 0
Европын холбоо Египетэд зэвсэг болон энэ төрлийн тусгай төхөөрөмж нийлүүлэхэд хориг тавихаар зэхжээ. Брюссель хотноо болсон дипломат чуулганы үеэр ийм шийдвэр гаргасан аж. Европын холбоо ийм аргаар тус улсын дотоод зэвсэгт мөргөлдөөнийг намжааж чадна гэдгийг арабын ертөнцөд ойлгуулах зорилгоор уг шийдвэрийг гаргасан байна. Европын холбооны Гадаад хэргийн сайдууд тус улсыг чиглэсэн бүх төрлийн зэвсэг болон тэсрэх, дэлбэрэх төхөөрөмжийг хориглох шийдвэрийг ойрын хугацаанд эцэслэн шийдвэрлэж байтлах гэнэ. Тус холбооны гишүүн 28 орны сайд нарын уулзалт удахгүй болох агаад Египетийн хямралыг өөр ямар аргаар шийдвэрлэж болохыг ч хэлэлцэх юм байна. Египетэд зэвсэг нийлүүлэхгүй байх тухай Европын орнуудад хэдийнэ мэдэгдсэн бөгөөд гагцхүү албан ёсны батламж хараахан гараагүй аж. Европын холбоо энэхүү арга хэмжээгээ дэмжихийг АНУ-д ч мөн уриалсан боловч Вашингтон одоохондоо зэвсгийн худалдааны бойкот хийхийг яарахгүй байгаа гэнэ.Ц.МӨНХЖАРГАЛ

Сэтгэгдэл (0)