Дайнаар тусгаарлагдсан ахан дүүс уулзхаар болов
- 2013-08-20
- Дэлхий
- 0

Хойд Солонгосын тал ирэх долоо хоногт Өмнөд Солонгосын төлөөлөгчидтэй 1950- 1953 оны Солонгосын дайны үед холдон одсон гэр бүлүүдийн уулзалтыг эргэн сэргээх тухай асуудлаар хэд хэдэн ажил хэргийн уулзалт зохион байгуулах санал гаргажээ. Түүгээр ч зогсохгүй Хойд Солонгос өөрийн нутаг дэвсгэр дээрх Кымгансан уулын аяллын хөтөлбөрийг сэргээх хүсэлтэй байгаагаа ч уламжилжээ. Энэхүү аяллын хөтөлбөр нь хоёр улсын анхны хамтарсан төсөл байсан юм. “ИТАР-ТАСС”-ийн онцолсноор, Сөүл дээрх асуудлаар энэ сарын 23-нд хэлэлцээр хийх саналыг Пхеньянд тавьсан аж. Пхеньян ч Сөүлийн тавьсан саналыг дэмжиж буйгаа илэрхийлэн, ажил хэргийн уулзалт зохион байгуулах хүсэлтэйгээ илэрхийлжээ.
Одоогийн байдлаар Өмнөд Солонгосын 73 мянга орчим оршин суугч дайны үеэс холбоогүй болон Хойд Солонгост аж төрж буй ураг төрөл, ойр дотныхонтойгоо уулзах найдвараа тээсээр байдаг аж. Тэдгээрийн дийлэнх нь 70 гарсан настангууд байдаг байна. Хамгийн сүүлд ингэж холдсон ахан дүүсийн уулзалт 2010 онд зохиогдож байжээ.

Сэтгэгдэл (0)