Бо Силайг шүүх өдрийн тов гарчээ

Хятадын улстөрч Бо Силай энэ сарын 22-нд шүүхийн өмнө хэргээ таслуулах юм байна. Хятадын коммунист намын хамгийн нөлөө бүхий улстөрчдийн нэг асан тэрбээр өдгөө намын гишүүний эрх болон улстөрийн бүхий л албан тушаалын байр сууриа алдаад байгаа юм. Тэрбээр авлига болон албан тушаал, бүрэн эрхээ урвуулан ашигласан шившигт хэрэгт буруутгагдаад байгаа. Түүний улстөрийн бүх булхай өнгөрсөн оны гуравдугаар сараас илэрч эхэлжээ. Энэ үеэс түүнийг албан тушаалаас нь чөлөөлж, удалгүй намын бүлгээс хассан байна. түүгээр зогсохгүй түүний эхнэр Гу Кайлайг Их Британийн бизнесмен Нила Хейвудын аллагад оролцсон хэмээн буруутгажээ. Ингээд 2012 оны наймдугаар сард Гу Кайлайд цаазын ял оноосон байна. Бо Силай эхнэрийнхээ хэрэгт хамааралгүй байсан ч эд материалын шуналын сэдэлтэй их хэмжээний мөнгөний бусад олон хэрэгт хутгалдсан нь илэрсэн аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)