Интернэт дэлгүүрээс авсан бараанаас хар тамхи илэрчээ

АНУ-ын Огайо мужийн  нэгэн эр интернет дэлгүүрт зэвсэг хадгалах төмөр шүүгээ захиалаад авчруулсан чинь тэр дотор нь 136 кг мариухан байсан гэнэ. Тэр дор нь Мэнсфилд тойргийн цагдаагийн дарга Жон Ленхард ирж үзэхэд төмөр шүүгээн дотор тус бүрийг нь 5-13 кг-аар багцалж савласан энэ мансууруулах бодис нийтдээ 420 мянган долларын үнэ хүрэхээр байжээ. Энэ хэргийн мөрөөр шалгахад тус дэлгүүш үйлдвэрээс 25-30 төмөр шүүгээ захиалж авсан ч бусад нь бүгд цэвэр байсан байна. Цагаагийнхан одоо хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэдэг сүлжээг илрүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Цагдаагийн даргын хэлснээр бол Мексикээс  хар тамхи оруулж ирдэг ийм арга нэг их шинэ зүйл биш гэнэ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)