Диана гүнжийн үхлийг хэн захиалав
- 2013-08-21
- Дэлхий
- 0
Д
иана гүнжийн үхлийн нууц 16
жилийн дараа илэрч болзошгүй болоод
байна. Их Британийн цагдаагийн газарт
уг хэргийн талаар шинэ баримт, мэдээлэл
олдсон тухай бид өмнө нь мэдээлж байсан.
Эдүгээгээс 16 жилийн өмнө дэлхий
дахиныг цочроож байсан энэхүү аймшигт
ослын бодит үнэн илрэхэд ойрхон болсон
бололтой. Парис хотын нэгэн нүхэн
гарцанд болсон уг ослыг хурд хэтрүүлсэн
согтуу жолоочийн буруугаас үүдэлтэй
хэмээн албан ёсоор зарласан билээ. Гэвч
Диана гүнжийн итгэл даан ажиллаж байсан
тус жолооч Британийн тусгай албаны
ажилтан байсан гэх өндөр магадлалтай
болжээ. Тэгэхээр Диана гүнжийн үхэл
захиалгат аллага нь тодорхой болж байгаа
юм. Захиалагч нь хэн бэ?
Хэргийн талаар сүүлд олдсон
мэдээллийг цагдаагийн ажилтнууд нягтлан
шалгасаар байгаа тухай Британийн
хэвлэлүүд шуугиж эхэлсэн. Зарим нэг
эх сурвалжийн онцолсноор, уг осол
Британийн тусгай албаныхны оролцсон
төлөвлөгөөт аллага байх магадлалтай
болсон гэнэ. Ингэж үзэх үндэслэл
бүхий шинэ мэдээлэл цагдаагийнхны
гарт санамсаргүй байдлаар олджээ.
Цагдаагийнхан Агаарын тусгай албаны
түрүүч Дэнни Найтингейлийг хууль
бусаар зэвсэг хадгалсан хэрэгт шалгаж
байжээ. Гэтэл энэ хэргийн гэрчээр
Дэннигийн нэгэн хамтрагч оролцсон
аж. Гэтэл уг хамтрагч нь Парист
болсон осол төлөвлөгөөт ажиллагаа
байсан тухай эхнэртээ ярьж байсан
аж. Түүнээс хойш уг ажилтан
эхнэрээсээ салсан бөгөөд тэр
эхнэрийнх нь эцэг, эх Агаарын тусгай
албанд хандан охиных нь хуучин
нөхөр Диана гүнжийн үхлийн талаар
юу гэж ярьж байсан тухай захидал
бичин илгээжээ. Олон жилийн
турш хичээнгүйлэн хадгалагдсан
нууц гэнэт ийн санамсаргүй
байдлаар илэрснийг мэргэжилтнүүд
нарийвчлан шалгасаар байна.
Агаарын тусгай алба нь Британийн
агаарын цэргийн хүчний тусгай
агентлаг аж. Улсынхаа дотоод
болон хилийн чанад дахь нарийн
үйл ажиллагааг зохион явуулах үйл
ажиллагааг эрхэлдэг байна.
Британид шуугиан тариад буй
эл шинэ хувилбар баталгаатай
үнэн эсэх нь Скотленд-Ярдын
мөрдөгчдөөс шалтгаалах нь
гарцаагүй боллоо. Цагдаагийн
ажилтнууд эхний ээлжинд тусгайн
ажилтны экс эхнэрийг байцаан
бүхнийг тодруулахаар ажиллаж
байгаа аж.
иана гүнжийн үхлийн нууц 16
жилийн дараа илэрч болзошгүй болоод
байна. Их Британийн цагдаагийн газарт
уг хэргийн талаар шинэ баримт, мэдээлэл
олдсон тухай бид өмнө нь мэдээлж байсан.
Эдүгээгээс 16 жилийн өмнө дэлхий
дахиныг цочроож байсан энэхүү аймшигт
ослын бодит үнэн илрэхэд ойрхон болсон
бололтой. Парис хотын нэгэн нүхэн
гарцанд болсон уг ослыг хурд хэтрүүлсэн
согтуу жолоочийн буруугаас үүдэлтэй
хэмээн албан ёсоор зарласан билээ. Гэвч
Диана гүнжийн итгэл даан ажиллаж байсан
тус жолооч Британийн тусгай албаны
ажилтан байсан гэх өндөр магадлалтай
болжээ. Тэгэхээр Диана гүнжийн үхэл
захиалгат аллага нь тодорхой болж байгаа
юм. Захиалагч нь хэн бэ?
Хэргийн талаар сүүлд олдсон
мэдээллийг цагдаагийн ажилтнууд нягтлан
шалгасаар байгаа тухай Британийн
хэвлэлүүд шуугиж эхэлсэн. Зарим нэг
эх сурвалжийн онцолсноор, уг осол
Британийн тусгай албаныхны оролцсон
төлөвлөгөөт аллага байх магадлалтай
болсон гэнэ. Ингэж үзэх үндэслэл
бүхий шинэ мэдээлэл цагдаагийнхны
гарт санамсаргүй байдлаар олджээ.
Цагдаагийнхан Агаарын тусгай албаны
түрүүч Дэнни Найтингейлийг хууль
бусаар зэвсэг хадгалсан хэрэгт шалгаж
байжээ. Гэтэл энэ хэргийн гэрчээр
Дэннигийн нэгэн хамтрагч оролцсон
аж. Гэтэл уг хамтрагч нь Парист
болсон осол төлөвлөгөөт ажиллагаа
байсан тухай эхнэртээ ярьж байсан
аж. Түүнээс хойш уг ажилтан
эхнэрээсээ салсан бөгөөд тэр
эхнэрийнх нь эцэг, эх Агаарын тусгай
албанд хандан охиных нь хуучин
нөхөр Диана гүнжийн үхлийн талаар
юу гэж ярьж байсан тухай захидал
бичин илгээжээ. Олон жилийн
турш хичээнгүйлэн хадгалагдсан
нууц гэнэт ийн санамсаргүй
байдлаар илэрснийг мэргэжилтнүүд
нарийвчлан шалгасаар байна.
Агаарын тусгай алба нь Британийн
агаарын цэргийн хүчний тусгай
агентлаг аж. Улсынхаа дотоод
болон хилийн чанад дахь нарийн
үйл ажиллагааг зохион явуулах үйл
ажиллагааг эрхэлдэг байна.
Британид шуугиан тариад буй
эл шинэ хувилбар баталгаатай
үнэн эсэх нь Скотленд-Ярдын
мөрдөгчдөөс шалтгаалах нь
гарцаагүй боллоо. Цагдаагийн
ажилтнууд эхний ээлжинд тусгайн
ажилтны экс эхнэрийг байцаан
бүхнийг тодруулахаар ажиллаж
байгаа аж.
Сэтгэгдэл (1)
Mongol (202.21.106.166)
Хун тайж Чарлз нь алсан нь тодорхой штэ. Тэр муу царай муутай өвгөн л тийм юм хийж хаягдаж нэр төрөө алдахгүйн тулд ийм юм хийсэн нь илэрхий