
АНУ-ын Ерөнхийлөгчийн гэр бүл дахин нэг нохойгоор
бүл нэмсэн тухай Цагаан ордноос мэдээлжээ. Санни гэх
нэрийг авсан Португалийн усан үүлдрийн уг гөлөг нэг
настай аж. Обамагийн гэр бүлд мөн эл үүлдрийн Бо нэртэй
бас нэг нохой байдаг байжээ. Гэр бүлийнх нь хайртай
тэжээвэр амьтан ганцаараа болохоор харилцаа дутагдаж,
гансардаг талаар тэргүүн хатагтай Мишель Обама өмнө
нь ярьдаг байжээ. Бо 2009 оноос хойш дөрвөн жил гаруй
Цагаан ордонд амьдарсан аж. Португалийн усан үүлдрийн
нохойны үс харшил үзүүлдэггүй болохоор Ерөнхийлөгчийн
гэр бүлийн “номер 1” сонголт болдгийг хэвлэлийнхэн
тодруулсан байна.
Америкийн Ерөнхийлөгч нар гэрийн тэжээвэр
амьтантай байх уламжлал тогтоосон мэт харагддаг.
Тухайлбал, сүүлийн үеийн Ерөнхийлөгч нараас Билл
Клинтоны Сокс хэмээх хар цагаан судалт эрх муужгайгаа
тэвэрсэн зураг нэг бус удаа хэвлэгдэж байсан. Мөн жижиг
Буш Барни гэх хайрт нохойгоо байнга л эрхлүүлэн энд
тэндгүй дагуулан явдаг байсан билээ.
Сэтгэгдэл (0)