Зоогийн газарт буудалцаан болж 3 хүн амь үрэгдлээ

Германий өмнөд нутгийн Баден-Вюртемберг дэх Хайдельбергээс холгүй орших Доссенхайм хотын нэгэн зоогийн газарт болж байсан үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдийн холбооны уулзалтын үеэр маргалдсаны улмаас нэг нь гал нээж хоёр хүний амь бүрэлгээд өөрийнхөө амийг егүүтгэсэн байна. Хүмүүс маргалдаж, муудалцахад нэг нь гараад орж ирэхдээ зэвсгээ авчирч буудаж  эхэлжээ. Амь үрэгдэгсдээс гадна таван хүн шархдаж эмнэлэгт хүргэгдсэний нэгийнх нь бие хүнд байгаа юм байна.
Чухам юунаас бол маргаан гарсан талаар болон амь үргэдсэн хүмүүсийн нэрийг мэдээлээгүй байна. Цуглаанд оролцож аймшигт хэргийн гэрч болсон хүмүүс шокт орчихоод байгаагаас хуулийнхан одоогоор тэднийг байцааж эхлээгүй гэжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (202.170.82.41)

    2013-08-24

    gadnaas absan tsumiin haygdalaa haana dald hiisen ee tor zasag ard olondoo olon niitiin heregseleer medeeldeggui yum bhdaa. abchraad ydaj bulchihgui zugeer l garaashind hiigeed orhtsin yum bleeshd eeeee

  • zochin (103.11.195.178)

    2013-08-22

    ha ha ha harin tm gej

  • bold (182.160.2.13)

    2013-08-22

    Germand bolson buudaltsaan mongolchuud bidend yamar hamaa baina aa? bichih yum oldohgui baigaa muu