Амур мөрний усны түвшин эрс дээшилжээ

Алс Дорнодод   үер усны гамшиг тохиосны улмаас гамшигийн бүсэд байсан 23 мянга гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Өнгөрсөн 7-р сараас эхлэн Хятадтай хил залгаа орших Алс дорнодын Хабаровск хотод усархаг бороо орж, Амур мөрний усны түвшин 7 метрээр нэмэгдээд байна. Энэ нь 1895 оноос хойш хамгийн өндөр түвшинд хүрсэн тохиолдол болж байгааг мэргэжилтнүүд тэмдэглэж байгаа юм.
Үерийн ус үл хөдлөх хөрөнгө хийгээд зам харилцаа дэд бүтэц, үр тарианы талбайг сүйтгэж, хэдэн мянган оршин суугчдийг орох орон гэргүй болгосон тул ОХУ-ын Засгийн газар байгалийн гамшигийн эсрэг авах арга хэмжээнд бэлэн байж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй байна гэж иргэд шүүмжлэлтэй хандлаа. Энэ гамшигт Якут, “Римор” Амурын бүс нутаг өртөөд байгаа боловч Хабаровскт байдал хамгийн хүнд байгаа юм байна. Амур мөрний усны түвшин ганцхан шөнийн дотор 16- 673 сантиметрээр нэмэгдэж байгаа төдийгүй ойрын хоёр өдрийн хугацаанд дахин 40 сантиметрээр нэмэгдэх хандлагатай байна гэж холбогдох байгууллагууд мэдээлж байна. Одоогийн байдлаар Оросын батлан хамгаалахын хүчин байгалийн гамшигт өртөгсдөд тусламж үзүүлж байгаа бөгөөд үерийн уснаас хамгаалахын тулд 10 мянга гаруй шуудай элс бэлтгээд байгаа гэжээ.   Байгалийн гамшигийн улмаас Оросын томоохон банк болох “Сбер” банкны салбарууд болон бэлэн мөнгөний машинууд ажиллахаа больсон тул бүс нутагт банкны үйлчилгээ зогсож бэлэн мөнгөний гачигдалд ороод байгаа аж. Үүний зэрэгцээ А гепатит, хоолойн сахуу, гэдэсний хижиг зэрэг халдварт өвчин дэгдэхээс хамгаалах зорилгоор 29 мянга гаруй оршин суугчдыг вакцинд хамруулах ёстойгоос Ердөө 2 мянган иргэнийг хамруулжээ. Батлан хамгаалахын нисдэг тэргээр дахин 20 тонн вакцин, эм бэлдмэлийг илгээж, иргэдийнхээ дархлаажуулалтыг дэмжих хэрэгтэй байгаа аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (203.194.115.183)

    2013-08-22

    Ug ni bol Mongoloor AMAR murun l gedegsen.....