Египетэд тариачдын дайн болох уу
- 2013-08-22
- Дэлхий
- 0
Хоёр жил гаруй хугацаанд шоронд сууж буй Египетийн экс-Ерөнхийлөгч Хосни Мубарак тун удахгүй суллагдах нь тодорхой боллоо. Тус улсын одоогийн удирдагчийн гаргасан энэхүү шийдвэрийн үр дүн зөв эсэх, Египетийн нөхцөл байдлыг сайжруулах ямар төлөвлөгөө байгаа талаар Дорно болон Африк судлалын хүрээлэнгийн шинжлэх ухааны удирдагч Саид Гафурев ярилцлага өгчээ.
-Экс-Ерөнхийлөгч шоронгоос суллагдсаныхаа дараа дахин Египетийн удирдагч болохын төлөө тэмцэх болов уу?
-Хосни Мубарак дахин Засгийн эрхэнд гарна гэдэг бараг л боломжгүй зүйл. Тэр өндөр настай болсноос гадна бие муутай болсон. Үүнийг хүмүүнлэгийн чөлөө гэж ойлгож болно. Египетчүүд хар санаатай хүмүүс биш, тэд хэнээс айдас дарамт мэдэрч байна, түүнд маш хэрцгийгээр хандаж чаддаг. Гэхдээ хар санаж, яс зууж явдаг улс биш. Тиймээс Хосниг суллаж буй явдлыг ээлжит нигүүлсэнгүй сэтгэл гэж хэлж болно.
-Одоо үүсээд байгаа нөхцөл байдлаас ямар дүгнэлт гаргаж болох бол?
-“Лалын ахан дүүс” хөдөлгөөнийхөн бараг л “ялзарсан”. Өөр хоорондоо эрс ялгарахуйц далавчнууд бий болсон. Эмгэнэлт үйл явдлын үеэр тус хөдөлгөөний хэд хэдэн удирдагч нас барсан гэж сонсогдсон. Тэгэхээр хөдөлгөөний зохицуулалт, үйл ажиллагаа бараг зогсонги байдалд орсон болов уу. Гол дүгнэлт гэвэл ийм л байна. Египетэд өрнөсөн үймээн самуунд “Лалын ахан дүүс”- ийг дэмжиж байсан үй олон египетүүд гэнэтхэн л тэднийг гэсэн сэтгэлээ орхисон. Яагаад гэвэл төрөл бүрийн хүчний хорон үйл ажиллагаа эхэлсэн болохоор. Эмгэнэлт явдлын гол шалтгаан нь эдийн засаг болон нийгэм эдийн засгийн асуудал байсан. Египетийн хүн амын дийлэнх хэсэг нь ядуурлын ирмэг дээр тулсан болон нэн ядуу байдалтай амьдарч байна. Өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхэд нь шөнө унтаж чадах болов уу маргааш босоход нь өгөх хоол байхгүй яана даа гэсэн эх өчнөөн байна.
-“Лалын ахан дүүс”-ийн хагарлын шалтгаан юу юм бол?
-Тэд санхүүгийн дэмжлэгээ Персийн булангийн орнуудаас авч байсан бөгөөд энэ нь тэдний эсрэгүүцлийн үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр хангадаг байсан. Гэвч сая тохиолдсон эмгэнэлт явдал тус хөдөлгөөний нэгдмэл чанар, салшгүй байдал гээгдсэн гэдгийн тод илрэл боллоо. Өөрөөр хэлбэл, үзэл суртлын цэвэр ариун байдал болон нийтийг хамарсан шинж чанар гэсэн хоёр зарчмын хоорондох тэмцэл юм даа. “Лалын ахан дүүс”-ийн үзэл суртлын ариун чанар нь олныг хамрах гэсэн шинж чанартаа дарагдан бараг л алга болсон. Уг хөдөлгөөнд Зүүний “Хизб аль-Ахрар” намынхнаас эхлэн социалистуудын “Хизб аль- Амль” хөдөлмөрийн намынхан, түүгээр зогсохгүй зэвсэгт тэмцлээс өөрийг үл мэдэгч террористууд ч нэгдсэн. -“Лалын ахан дүүс” хөдөлгөөнийхөн христийн шашинтнуудад илүү тэвчээртэй байр сууриар ханддагаараа улстөрийн бусад эвслүүдээс ялгардаг.
-Тийм шүү. Тэд ямар ч үед христийнхэнд илүү нөхөрсөг хандсаар ирсэн. Тийм болохоор “Лалын ахан дүүс” ямар ч сөргөлдөөний үед сүм рүү дайрна гэж хэн ч төсөөлөөгүй нь лав. Гэтэл энэ удаад тэдний уур их л хүрч дээ. Христийнхний сүмд халдталаа дайрна гэдэг?
-Сөргөлдөөн болсон газруудын нутаг дэвсгэр дээрх сүмүүд бүхий л хөдөө аж ахуйг захирдаг. Тэд хамгийн том, боломжийн газар болгоныг эзэмшсэн байдаг. Учир нь Насер Ерөнхийлөгч байх үедээ сүмийн эзэмшлийн талбайд хошуу дүрэлгүй хэвээр үлдээн өмчлүүлсэн юм. Гэтэл өнөөдөр лалын голдуу тариачин, газар түрээслэгчид христийнхний эсрэг бус асар их талбайг эзэгнэсэн газрын эзэд рүү дайрч, асуудал үүсгэх болсон. Энэхүү газрын эзэд нь христийн шашны эзэд болж таараад байгаа юм. Египет дэх христийн шашин уруу дайрсан асуудал ийм л шалтгаантай болов уу. Мурси бол тосгоны нэр дэвшигч байсан. Түүний төлөө Египетийн ардын аж ахуйтнууд л голчлон санал өгсөн. Каирийн 20 сая оршин суугчдын найман сая нь тосгоноос цагаачилсан суурьшмал иргэд. Тэдний ертөнцийг үзэх үзэл ч хөдөөнийхөөрөө хэвээр. Сүүлийн сөргөлдөөний үед чухам тэд л “гал нэмсэн”. Өөрсдөө ч амь эрсэдсэн. Тосгоноос хотыг зорьсон эдгээр хүмүүст эзэмшил газар байгаагүй. Гэтэл тэдний ганц чаддаг, хийдэг ажил нь газар анжисдах. Хотын амьдралын хэв маягт нийцэх, хэрхэн хөлөө олох тал дээр аргагүй л хоцрогдоно. Өмнө нь иймэрхүү байдлаар шилжин ирэгсэд олон нийтийн ажилд хамрагдах, цагийн ажил хийх зэргээр амьдрах аргаа олдог байв. Гэтэл одоо санхүүгийн хямрал нүүрлэсэн тул иймэрхүү ажил хаана ч байхгүй. Түүнээс гадна төр, нийгмийн хөдөлмөрийн систем эмх замбараагүй байдалд автсан. Харин “Лалын ахан дүүс”-ийнхэн ийм асуудалтай хүмүүсийг ямар нэг байдлаар дэмжиж байсан. Энэ л гол шалтгаан болоод байгаа юм. Тосгоны тариачид дипломат харилцааны арга заль, харгис хэлэлцээрийн учрыг ойлгохгүй. Ялангуяа дээрх зүйлс Мохаммед Мурси болон цэргийн удирдлагуудын хооронд удаан хугацаагаар яригдсан. Цэргийн удирдлага засгийн эрхийг гартаа авах шийдвэр гаргахаас ч өмнө шүү. Гэвч энэ бүхний нарийн учрыг тариачид мэдэхгүй. Харин “Лалын ахан дүүс”-ийнхэн тосгонуудаар идэвхтэй суртал ухуулга хийн, хоол хүнсний зүйл тараах зэргээр санал худалдаж авсан гэгддэг. Ардын аж ахуйтнууд өөрийн нэр дэвшигчээ сонгосон, засгийн эрхийг ч өөрийн талынх гэдгийг анх удаа мэдэрсэн. Гэвч энэ засаглал нь тэднийг гадуурхаж эхэлсэн болохоор тэд ашиглагдсан, хууртагдсан мэт сэтгэгдэлтэй үлдсэн.
-Таны бодлоор үйл явдал цааш хэрхэн үргэлжлэх бол?
-Миний харж буйгаар, Египетийн хамгийн том аюул тосгонд өрнөж магадгүй. Хотуудад өрнөж буй бослогыг намдааж болно. Харин сүүлийн 10, бүр 20 жилийн хугацаанд Мубаракийн удирдлагын үед үргэлжилсээр байсан тариачдын дайн эхлэх вий л гэж санаа зовниж байна. Ийм нөхцөлд орвол маш аймшигтай аюул нүүрлэнэ. Улстөрийн шийдвэр гаргахаас нааш шийдвэрлэгдэхгүй. Битгий л ийм зүйл болоосой гэж хүсч байгаа ч болзошгүй нөхцөл бүрдсэн.
-Орчин үеийн нөхцөлд тариачдын дайны онцлог ямар байх бол?
-Маш таагүй зүйл болсон. Мубаракийн эсрэг 20 жилийн турш үргэлжилсэн тариачдын дайны үед ч нөлөөлсөөр байсан “Лалын ахан дүүс”-ийн бүх төлөвлөгөө хадгалагдан үлдсэн. Тэгэхээр бүх зүйл эхнээсээ давтагдана гэсэн үг. Гэтэл анхны маршал Тантауигийн хувьсгалт эргэлтийн дараа Египетийн тусгай албаныхан, Дотоод хэргийн яам бараг л тарж одсон. Цэргийнхэн ард түмний дэмжлэгэд тулгуурлан тусгайгийнхан болон дотоод явдлын яамны өрсөлдөгчидтэйгээ тооцоо бодож байв. Тиймээс “Лалын ахан дүүс” сүлжээнийхэнтэй тэмцчих чадвартай тусгай албаны систем бараг байхгүй гэж болно. Гэхдээ тус сүлжээнийхэн өдгөө либерал болон социалист үүрээ зассан. Тэд бүтээлчээр хамтран ажиллахаар зорьсон . Гэтэл саяны тэмцлээр хэд хэдэн лидерээ алдсан тул дахин шинэчлэгдэх нь гарцаагүй болж байгаа юм. Тэдний нэрийг ашигласан хэд хэдэн улстөрийн байгууллага нэгдэх болов уу. Египетийн ард түмнийг бараан ирээдүй бүү угтаасай гэж хүсч байгаа ч таагүй үйл явдал тохиолдож болзошгүйд бэлэн байх хэрэгтэй. Тариачдын олон жилийн дайн гэдэг нь хөгжлийн зам биш хэдий ч хамгийн таагүй хувилбарт ч бэлтгэлтэй байсан нь дээр. Египетийн хямралыг Саудын Араб, Иран тэргүүтэй олон улс хэлэлцэж байгаа бөгөөд бүгд л дахин цус урсгахгүйн төлөө гэсэн нэгдмэл зорилготой болохоор сайхан ирээдүйд найдсаар суух нь зөв.
-Экс-Ерөнхийлөгч шоронгоос суллагдсаныхаа дараа дахин Египетийн удирдагч болохын төлөө тэмцэх болов уу? -Хосни Мубарак дахин Засгийн эрхэнд гарна гэдэг бараг л боломжгүй зүйл. Тэр өндөр настай болсноос гадна бие муутай болсон. Үүнийг хүмүүнлэгийн чөлөө гэж ойлгож болно. Египетчүүд хар санаатай хүмүүс биш, тэд хэнээс айдас дарамт мэдэрч байна, түүнд маш хэрцгийгээр хандаж чаддаг. Гэхдээ хар санаж, яс зууж явдаг улс биш. Тиймээс Хосниг суллаж буй явдлыг ээлжит нигүүлсэнгүй сэтгэл гэж хэлж болно.

Ц.МӨНХ

Сэтгэгдэл (0)