Өрийн хямралаас гарч эхэллээ
- 2013-08-23
- Дэлхий
- 0
Евро бүсийн наймдугаар сарын худалдан авагч менежерүүдийн индекс 26 сарын хамгийн дээд төвшинд хүрсэн байна. Энэ талаар Европын Төв банкны захирлуудын зөвлөлийн гишүүн Бениот Коеюрегийн “Евро бүсийн эдийн засаг ирэх жилээс өснө” гэж хэлсэн нь биелэлээ олж байгаа аж.Тэрбээр евро бүсийн эдийн засгийн өсөлт эхэндээ удаан байх хандлагатай ч өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнд аажимдаа хурдасна гэдгийг онцолсон байна.
Европын төв банк үнэт цаас худалдаж эхлэхэд бэлэн болсныг ч мэдээлэхдээ банкнаас эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг удаан хугацаанд дэмжиж чадна гэдгээ илэрхийлсэн байна.
Евробүсийн төсөв одоогийн байдлаар сонирхолтой болсон бөгөөд банкны хөтөлбөр нь богино хугацааны төлөвлөгөө биш юм байна. Цаашдаа Европын өрийн хямрал шийдэгдэнэ гэсэн эерэг дүр зураг харагдаж байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа аж.
Лондон хотод төвтэй “Markit Economics” байгууллагын мэдээлж буйгаар бол энэ сард еврогоор худалдаа хийдэг 17 улсын худалдан авагч менежерүүдийн индекс өмнөх сараас 1.2 нэгжээр нэмэгдэж 51.7 нэгжид хүрчээ. Үүний зэрэгцээ “Markit Economics”-ээс Евро бүсийн тэргүүлэгч эдийн засагтай хоёр улсын худалдан авагч менежерүүдийн индексийг мөн танилцуулжээ.
Бүс нутгийн аврагч болоод буй Германы наймдугаар сарын худалдан авагч менежерүүдийн индекс 53.4 нэгж болж өссөн байна. Энэхүү эерэг мэдээлэл цацагдсаны дараагаар Германы хувьцаанууд өсч, еврогийн ханш чангарч эхэлжээ.
Харин евро бүсийн хоёр дахь том эдийн засагтай улс болох Францын хувьд нөхцөл байдал эсрэгээрээ буюу дээрх үзүүлэлт хоёр сарын доод түвшинд хүрч 47.9 нэгж болсон байна.

Сэтгэгдэл (0)