АНУ хэзээ ч довтолж магадгүй

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Дамаск хотноо болж өнгөрсөн химийн зэвсгийн дайралтын асуудлын талаар Саудын Араб, Турк, Иорданы Гадаад хэргийн сайдуудтай хэлэлцээр хийж байна. Сирийн үндэстний сөрөг хүчний эвслийнхний тооцоолсноор, химийн зэвсгийн дайралтад өртөн амиа алдагсдын тоо 1300 хүрч болзошгүй болоод байгаа гэнэ. Жон Керри уг асуудлаар мөн Сирийн Гадаад хэргийн яамны тэргүүн Валид аль-Муаллемтай уулзалт хийсэн юм. Дамаск хотын ойролцоох бүс нутгуудад химийн зэвсэг өргөнөөр ашигласан тухай мэдээлэл өнгөрөгч лхагва гаригаас эхлэн дэлхийн хэвлэлүүдээр шуугисан. Сирийн Засгийн газрын цэргүүдийн ашигласан гэгдэж буй химийн зэвсгийн уршгаар 600 гаруй хүн хорвоог орхисон. Гэвч энэ тоо 1300 хүрэх төлөвтэй байгааг Сирийн үндэсний сөрөг хүчний эвслийнхэн анхааруулаад байна. Болсон хэрэг явдлын дараа сөргөлдөгч талуудын аль аль нь уг хэрэгт хамааралгүй гэдгээ илэрхийлж, босогчдыг буруутай хэмээсэн байна.

СӨРГӨЛДӨӨНД ХИМИЙН ЗЭВСЭГ ХЭРХЭН НӨЛӨӨЛӨВ
“Хезболлах” бүлэглэлийн оролцоотойгоор өсч буй химийн зэвсэг хэрэглэсэн сөргөлдөөн нь хэвийн дэглэм тогтоох талуудын хэлэлцээр үр дүнгүй байгааг илэрхийлэхийн сацуу энхийн хэлэлцээрийг сунган хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри онцолсон байна. Мөн түүний үзэж буйгаар, АНУ Сирийн асуудал дээр үргэлжлүүлэн анхаарч, улстөрийн бодлогоор зохицуулах хэрэгтэй байгааг ч онцолжээ. Сүүлийн өдрүүдэд Эль-Кусейр, Дейр-эз-Зоред болсон үйл явдлууд дэндүү харгис, “араатан” шинж чанартай байгааг ч ноён Керри онцолсон байна. Тэрбээр Сирийн цэргийн үйл ажиллагаанд Иракийн иргэдийг оролцохгүй байхыг уриалсан Иракийн улстөрийн зүтгэлтэн, дипломат Зебарт талархаж буйгаа ч илэрхийлжээ. Мөн Сирийн Засгийн газарт оруулж буй бүх цэргийн хүчний дэмжлэгийг зогсоохын тулд Ирак бололцоот бүх арга хэмжээг авах ёстой гэж Керри уриалсан байна. АНУ- ын Засгийн газар цэргийн хүчний дэмжлэгүүд Иранаас Иракийг чиглэж буй хэмээн өмнө нь мэдэгдэж байсан билээ. Өнгөрөгч долоо хоногийн эхээр АНУ-ын эрх мэдэлтнүүд Ерөнхийлөгч Асадын талынхан эсэргүүцэгчдийн эсрэг химийн зэвсэг ашигласныг нотлох баримт байгаа талаар мэдээлж байсан. Өнгөрөгч тавдугаар сард АНУ болон Орос Сирийн асуудлаар олон улсын бага хурал охион байгуулж, сөргөлдөгч талынхан болон Иракийн Засгийн газрын төлөөлөгчдөд анхаарал хандуулахыг зорьсон. Гэвч бага хурлын бэлтгэл ажилд бэрхшээл тулгаран замхарсан бөгөөд Сирийн хямрал өнөө хүртэл үргэлжилсээр байна. Сөргөлдөөн эхэлсэн цагаас хойш тус улсад 90 мянга гаруй хүн амь эрсэдсэнийг НҮБ-ынхан тогтоожээ.

СИРИЙН ХЯМРАЛ ХЭРХЭН ҮРГЭЛЖЛЭВ
2011 оны гуравдугаар сарын 15-нд Сирид Засгийн газрыг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал газар авав. Засгийн эрхийн дэглэмийг эсэргүүцэгчид олон нийтийг хамарсан “Facebook” сүлжээг ашиглан “Башар аль Асадын эсрэг Сирийн хувьсгал 2011” нэртэй хуудас гарган эсэргүүцлийн шуурга дэгдээж байлаа. Засгийн газрыг эсэргүүцсэн хөдөлгөөн тус улсын зүүн өмнөд нутгуудаар ч үргэлжлэн Иорданитай хиллэдэг Дераа хотод томоохон хямралыг дагуулсан юм. Засгийн газрын эсрэг хоёр жил гаруйн өмнөөс эхэлсэн иргэдийн сөргөлдөөн өнөө хүртэл шийдэгдэж чадахгүй байна.

ХИМИЙН ЗЭВСГИЙН МӨРӨӨР..

НҮБ-ын химийн зэвсгийн бүлэг мэргэжилтэн энэ сарын 18-нд Сирийг зорихоор болсон. Мэргэжилтнүүд тус бүс нутагт хэн химийн зэвсэг хэрэглэсэн гэдгийг бус үнэхээр хэрэглэсэн эсэхийг тодруулах зорилготой байв. Сирийн Засгийн газар ч олон улсын шинжээчдийг ажиллуулахад хориг тавиагүй юм. Олон улсын бүлэг шинжээчдийн зарим нэг ажлын дүнгээр хэргийн газраас зарин гэх хийн бодисыг ашигласан болох нь тогтоогджээ. Олныг нэг дор хордуулах чадвартай эл бодисыг Засгийн газрын цэргүүд бус эсэргүүцэгчид ашигласан байх таамаг илүү үнэнд ойр байгаа гэнэ. Гэвч Засгийн газрыг эсэргүүцэгчид химийн зэвсэг ашигласан бурууг өөрсөддөө хамааруулахгүй байгаа төдийгүй Башар Асад тэргүүтэй Сирийн Засгийн газар АНУ болон бусад барууны орны дэмжлэгтэйгээр химийн зэвсэг ашигласан хэмээж байгаа юм.

ХИМИЙН БОДИСТ ХОРДСОН ӨВЧТӨНҮҮДИЙН ТОО ГУРВАН МЯНГА ГАРЧЭЭ
Одоогийн байдлаар Сирийн эмнэлгүүдэд химийн хорт бодист хордсон гурван мянга гаруй өвчтөн хэвтэж байна. Сирийн эмч нарт тусалж буй “Хязгааргүй эмч нар” нийгэмлэгийнхэн хордсон хүмүүсийг амьдруулахын тулд бололцоот бүхнийг хийж буйг онцолжээ. Тус байгууллагын эмч нар урьдчилан сэргийлэх замаар халдлага болсон газруудад ажиллахгүй байгаа аж. Өвчтөнүүдэд татвалзах, шүлс гоожих, хүүхэн хараа нарийсах, хараа муудах, амьсгал боогдох гэсэн нийтлэг хэв шинжүүд илэрч байгаа аж.

ВЕНЕСУЭЛ СИРИЙН ХЯМРАЛД АНУ-Г БУРУУТГАЛАА
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-ыг дэлхийн дайн дэгдээх гэж байна хэмээн буруушаасан байна. Түүний үзэж буйгаар, Америкийн эрх мэдэлтнүүд Арабын ертөнц болон Сирид асар ихээр нөлөөлж байгаа гэнэ. “АНУ Сирийг дөрвөн хэсэгт хуваахыг санаархаж байна. Дэлхийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл Сирийн Засгийн газар уруу дайрч байна. Бид Сирийн эсрэг нээлттэй дайны босгон дээр зогсож байгаа ч Сирийн ард түмнийг орхихгүй” гэж Мадура Дамаскт хандан албан ёсоор мэдэгджээ. Тэрбээр Арабын орнуудад энхийг тогтоохын тулд боломжтой бүхнийг хийхээс гадна НҮБ-ын өмнөд Америкийн үндэстнүүдийн холбоонд хандах төлөвлөгөөтэй буйгаа ч онцолсон байна.

БАРАК ОБАМА СИРИЙН ХЯМРАЛЫГ ХЭРХЭН ДҮГНЭВ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрөгч баасан гаригт “CNN” телевизэд ярилцлага өгөх үедээ Сирид НҮБ-ын оролцоогүйгээр цэргийн халдлага хийсэн явдлыг буруушааж буйгаа илэрхийлжээ. Түүнээс гадна Башар Асадын Засгийн газар НҮБ-тай хамтран ажиллах шинжгүй байгааг АНУ харж байгаа тул Америк Сирийн удирдагчийг буулгах сонирхолтой байгаа хэмээн Обама онцолжээ. “Бид олон улсын эрхийн хүрээнд ажиллахыг эрмэлзэж байна. Тиймдээ ч Асадыг явуулах /Сирийн Ерөнхийлөгчийн албанаас/-ын тулд боломжит бүхнийг хийх болно” хэмээн Обама ярьсан байна.

СИРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛД АНУ ХЭРХЭН ХАНДАВ
Сирийн бослогод химийн зэвсэг ашигласан гэх мэдээлэлтэй холбогдуулан Барак Обама Америкийн тагнуулын албанд болсон үйл явдлыг бодитоор олж тогтоох үүрэг өгчээ. Өнгөрөгч зургадугаар сард АНУ-ын Аюулгүйн албаны Ерөнхийлөгчийн зөвлөх Сирийн Засгийн газар эсэргүүцэгчдийн эсрэг химийн зэвсэг ашигласан гэх мэдээллийг түгээсэн. Энэ мэдээллийг Цагаан ордон дүгнэхдээ, Сирийн Засгийн газар химийн зэвсэг ашигласнаар АНУ- тай тогтоосон хил хязгаараа зөрчлөө. Үүний хариуцлагыг Америк үүрэх болно гэсэн юм. Гэхдээ өчигдөр АНУ-ын Батлан хамгаалах яамны тэргүүн Чак Хейгел сэтгүүлчдэд өгсөн ярилцлагынхаа үеэр, Хэрвээ Ерөнхийлөгч Барак Обама шийдвэр гаргавал Пентагон Сирийн цэргийн халдлагад оролцоход бэлэн гэдгийг онцолсон байна. Ерөнхийлөгч Батлан хамгаалах яаманд хандан ямар ч тохиолдолд ямар ч хувилбар гаргахад бэлэн байхыг анхааруулсан. Бид түүний даалгаврыг биелүүлсэн, ямар ч алхам хийхэд бэлхэн” гэж Чак Хейгел мэдэгдсэн байна. Гэхдээ Сирийн асуудалд АНУ чухам ямар арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байгаа нь тодорхойгүй байна.



Ц.МӨНХЖАРГАЛ




  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • tamira (147.230.154.44)

    2013-08-26

    yamar azaar mnai mongol gazriin tosgui yum bsan bol Usa chuud hudlaa shaaj irgenii dain uusgeed daraa n enhiig sahiulna gej hudlaa shaaj orj ireed hamag baylagiin avaal yavchina.Hugiin ***** nuud Usa ,china 2

  • tamira (147.230.154.44)

    2013-08-26

    USA chuud bol Terroristuudiig zevsegeer hangaj bgaad , daraa n terroristuud n yalhaar n shuud uursduu dairj orood neftiin avchaad arilaad ugnu

  • jojo (203.194.115.146)

    2013-08-26

    amerikuud dain xiix songodog argaa xereglej bna..ard tumniig 2 taltsuulj zewsegeer xangaj irgenii dain uusgene daraa n enxiig saxiulax nereer tsereg oruulna tegeed baylagt n ezen suuj xyanaltandaa awdag....

  • zochin (203.160.55.130)

    2013-08-26

    amerikt ih uchir bna. edgeer uil yawdluudiin tsaana anu bh magadlalta. siriig byryytgasnaaraa olon niitiin sanaa bodliig siriin esreg chigluulehig opoldoj bj boloh. yamartai ch anu d dald sanaa bna.

  • AriukZzz (124.158.73.20)

    2013-08-26

    Сэтгүүлч Мөнхжаргал танаа, Та ер нь бэлтгэсэн мэдээллийнхээ гарчгийг доторх утга агуулгатайгаа огт авцалдахгүй байгааг анзаарсан болов уу? Ингэхэд редактор гэдэг албан тушаал байхаа боличихсон юм уу даа?