Э.Сноуден Кубад зорчих эрхгүй

Америкийн тагнуулын албаны экс ажилтан Э.Сноуден эрх чөлөөний орон гэгддэг Кубыг зорих төлөвлөгөөтэй байсан ч АНУ-ын дарамт, нөлөөгөөр бүтэхгүй нь тодорхой болсон тухай цахим хэвлэлүүд мэдээлжээ. Кубын Засгийн газар Э.Сноуденыг тээвэрлэсэн онгоц Гаваныг зорих л юм бол уг нислэгийг буулгахгүй хэмээн Москвад анхааруулсан аж. АНУ-ын зүгээс Сноуденд ямар нэг тусламж үзүүлэх юмуу нааштай хандсан тохиолдолд таагүй үр дагавар хүлээж буйг анхааруулсан хэсэг орны тоонд Куба багтсан нь ийнхүү тодорхой болж байгаа юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)