Канадын сэтгүүлч Лори Вельбурн Келоун хотын захирагч Вальтер Грейгээс ярилцлага авч байх үеэр нэгэн хэвийн байдлаас залхаж, уур амьсгалд бага зэрэг “амь оруулах”-аар шийджээ. Тэрээр гэнэт нүцгэлж, хөхөө гаргасан байна. Ийм маягаар тэрээр эмэгтэйчүүдийн цээж нүцгэн явах эрхийн талаарх захирагчийн бодол санааг мэдэхийг хүссэн байна. “Надад түүний миний гудамжаар нүцгэн явах тухай гэнэтийн асуултад ямар хариу өгөх нь сонирхолтой байсан. Түүнийг хариулахаас өмнө би шударга, илэн далангүй байлгах үүднээс даашинзаа тайчсан” хэмээн сэтгүүлч бүсгүй ярьжээ. Захирагч цочирдсон нь илт байсан бөгөөд гэнэт сэхээ орж, Лорийг яагаад тайчсаныг нь асуусан байна. Сэтгүүлч бүсгүй хариуд нь студид хэтэрхий халуун байгааг хэлжээ. Үүний дараа л Грей сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулж, өөрийн бодол санааг илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл (3)
gdy (202.126.90.58)
ogthonch taalagdahgui bna
gdy (202.126.90.58)
ogthonch taalagdahgui bna
iyt (202.126.90.58)
dogthonch taalagdahgui bna