
АНУ-ын зүүн өмнөд нутгаас нохойн зодооныг нууцаар зохион байгуулсан, 360 гаруй нохойг хууль бусаар хадгалж байсан хэмээн 12 хүнийг цагдаагийнхан баривчилсан байна. Амьтан хмагаалах нийгэмлэгийнхэн энэ арга хэмжээг ийм хэргийн төлөө авч хэрэгжүүлсэн хамгийн том ажил гэж мэдэгдсэн байна. Албама, Жоржия мужид болсон энэ арга хэмжээний үеэр бас зодолдуулах гэж нохдыг зуны халуунаас хамгаалах юмгүй газарт хоол хүнс өгөлгүй хорьж байсныг илрүүлжээ. Саатуулагдсан хүмүүсийн олонхийг мөрийтэй тоглоом тоглуулдаг хэрэгт буруутгаж байна. Энэ хэргийг холбооны болон бүс нутгийн хууль сахиулах байгууллага гурван жилийн турш хамтарч мөрдөн шалгасны эцэст ийм ажиллагаа явуулсан гэж мэдээлж байгаа юм. Цагдаагийнхан браивчилгааныхаа үеэр 500 мянган доллар бэлнээр, хар тамхи, мансууруулах бодис хураажээ.
Сэтгэгдэл (2)
NNNN (49.0.156.22)
TER dootliin bichleg shal hudlaa bna aa mongol banhariig barah nohoi haanch bhgui shdee
bolj (103.11.195.208)
Bolj muusain amitan tamlagchid