
Хятадын Шанхи мужид 6 настай хүүг гэрийнх нь гаднаас хулгайлан нүдний эвэрлэг бүрхэвчийг нь хулгайлсан хэрэг гарчээ. Бинбин хүү гэрийнхээ гадаа тоглож байснаа алга болсон бөгөөд эцэг, эх нь түүнийг 3 цагийн дараа олсон байна. Хүү нүүрээрээ дүүрэн цустай уйлсаар ирсэн тул тэд түүнийг эмнэлэгт аваачихад хэзээний нүдийг нь ухсан болохыг эмч нар мэджээ. Эмч нарын хэлснээр хараагүй болсон хүнд нүдийг нь тэр чигээр нь шилжүүлж болдоггүй тул зөвхөн эвэрлэг бүрхэвчийг л шилжүүлэн хийдэг гэжээ. Хүүгийн мэдүүлгээр гэмт хэрэгтэн эмэгтэй хүн байсан бөгөөд цагдаагийнхан энэ хэргийн мэдээллийг 10 мянган фунтээр худалдаж авна хэмээн зарласан гэнэ. Донорын хулгай Хятад Улсад сүүлийн жилүүдэд газар авсан бөгөөд жилдээ л 300 гаруй мянган өвчтөнд эрхтэн суулгах шаардлагатай байдгаас 10 мянгад нь л хууль ёсоор донор эрхтэн олддог аж.
Сэтгэгдэл (3)
Hvslen (49.0.156.130)
Bi garhaas aigaad bn :(
уянга (202.170.69.69)
энэ ***** нарыг бүгдийн хөөж гарга. өмхий гөлөгнүүд манай хүүхдүүдийг ч хулгайл тарчлаан зовоож эд эрхтэнг нь авах байх. хурдан зайлуулахгүй бол үнхээр айдас хүрч байна. хүнүүсээ алаг үрсээ сайн харж хандацгааж байгаарай.
***** (202.21.113.139)
oorsdoo l bolj baiwal busad ni hamaagui ain.uheesei