Багдад хотод дэлбэрэлт болжээ

Багдад хотноо өчигдөр хэд хэдэн дэлбэрэлт болсны улмаас 50 орчим хүн амь эрсдэж, 157 хүн шархадсан тухай “Аль Жазира” телевиз мэдээлжээ. Хотын томоохон дүүргүүдийн зарим газар нэг дор хоёр бөмбөг тэсэрсэн явдал ч тохиолдсон байна. Зэвсэгт халдлага гол төлөв автобус, унааны зогсоол томоохон ресторан, зах зэрэг хүн ам ихтэй газруудад үйлдэгджээ. Халдлагад амиа золиослогч террористууд ч оролцсоныг цагдаагийнхан тогтоосон байна. Дэлбэрэлт зөвхөн хот дотор ч бус хотоос гадагш 10 гаруй удаа болсныг эх сурвалж онцолжээ. Сүүлийн үед Иракт гэмт халдлага олшрох болсон нь шиит, суннит шашны бүлэглэлийнхний сөргөлдөөнтэй холбоотой юм
Сэтгэгдэл (0)